Сайжруулсан түлшний үйлдвэрийг Налайхад барина

Сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барих чиглэлийг Засгийн газрын тэргүүний зүгээс холбогдох албаныханд өглөө. 

Шинэ үйлдвэрийг Налайх дүүрэгт барихаар болсон нь тус дүүргийн агаарын бохирдолтой холбоотой гэж ЗГХМА-наас мэдээллээ. Үйлдвэрийн барилгын ажлыг ирэх өвлийн улирлаас өмнө дуусгаж бүтээгдэхүүнийг нийлүүлж эхлэх төлөвлөгөөтэй гэв. Хүчин чадлын хувьд одоогийн ажиллаж буй “Тавантолгой түлш” үйлдвэртэй адил байх ажээ.

Налайх дүүрэгт сайжруулсан түлшний үйлдвэр баригдсанаар Улаанбаатар хотын агаарын бохирдол 70-80 хувиар буурна гэсэн тооцоолж байгаа юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ