ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Сүүлийн 24 цагийн дотор COVID-19-ийн 1739 шинэ халдвар бүртгэгдлээ

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, Сүүлийн 24 цагийн дотор COVID-19-ийн 1739 шинэ халдвар бүртгэгдлээ. БНСУ-д хоногт 586 тохиолдлоор нэмэгдлээ. Өмнөд Солонгос халдварыг илрүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Өдөрт дунджаар 11 мянган хүнд шинжилгээ хийж байна. Анх нэг хүн халдвар авч 16 хүнд халдвар тарааснаар 2200 хүнтэй голомт үүсгэсэн. БНСУ-д халдварын зургаан голомт байна гэж үзэж байна.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл, Улсын хэмжээнд сэжигтэй 5 тохиолдол, 335 хүн ажиглалтад байна. Өвчлөл гарсан бүс нутагт аль болох зорчихгүй байхыг анхааруулж байна.2020 оны хоёрдугаар сарын 29-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр, Сэлэнгэ аймагт тусгаарласан ес нийт 11 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.
Гуравдугаар сарын 1-нд тусгаарласан таван иргэнд шинжилгээ хийж байна. Хариу гараагүй байгаа.
Өнөөдрийн байдлаар таван иргэн тусгаарлалтад, 335 хүн ажиглалтад байна.
"УОК-ын шийдвэрээр Солонгос, Иран, Итали улсаас ирэх гадаад иргэдийг онгоцонд суулгахгүй үлдээж байгаа бөгөөд монгол иргэддээ бол очоод 14 хоног тусгаарлдана гэдэг мэдээллийг өгөөд онгоцонд суулгаж байгаа" хэмээн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ