Иргэний үүргээ биелүүлээгүй “Ремакс”-ийн нөхдүүдтэй ямар хариуцлага тооцох вэ?

Улс даяараа шахуу Улаанбаатартаа хоригдож, дөрвөн уулынхаа дунд ч дураараа зорчихоос татгалзаж байгаа манайхны ухамсар "эрүүл явбал улсын наадам үзнэ" гэдэг уламжлалт үг хэллэг шиг хэсэг хугацааны амьдралын хэв маяг болсон бололтой. Ганц нэг төлгөн даргын тусгаарлах бүсрүү очтолоо гээж чадаагүй "өөрийгөө бусдаас өөр гэх хандлага"-ын тухай яриаг эс тооцвол төрийн тэргүүнээ хүртэл тусгаарлачихаад түмэн олон Онцгой байдлынхандаа хандив өгсөн шигээ гэртээ мартлаж сууна. Нэгдүгээр сарын 9-нөөс хойш өвчлөл гарсан оронд зорчихгүй байх зөвлөгөөг хөөрхий төр засаг маань хоолойгоо сөөтөл дахин дахин хэлж, нэгжээ дуустал удаа дараа мессеж явуулсан даа.
Гэтэл ХӨСҮТ-ийн Тандалт,судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн хийсэн
-“ Ремакс компанийн 24 хүн хоёрдугаар сарын 23 наас-28-ны өдрүүдэд 60 орны 6,000 гаруй хүн оролцсон дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форумд оролцсон байна. Тухайн хуралд оролцсон Канад улсын иргэнээс коронавирусын халдвар тогтоогджээ гэх мэдээллийг сонсоод айх, гомдоллох зэрэгцэх шиг болов.
Арай ч дээ. Элгэн саднаа хайхраагүй “Ремакс”-ийн 24 хүн дэлхийн 60 орны 6,000 төлөөлөгчтэй яг ямар хавьталд орсон юм бол?
Ямар ч атугай гуравдугаар сарын 3-ны өдөр анхны 5 хүн ирснийг ХӨСҮТ-д тусгаарласан бололтой. Гэвч эдгээр нөхөд олон улсын хуралд оролцсоноо нууж, худал мэдээлэл өгч хүртэл үзсэн байна.
Аз болоход зохион байгуулсан газраас нь “Хуралд оролцсон хүмүүсийг анхаарна уу” гэсэн ноот бичиг ирүүлжээ.
Одоогийн байдлаар Монголд ирсэн 16 хүнийг олж,тусгаарлалтад аваад байгаа бөгөөд 8 хүн нь одоо болтол ирээгүй л байна.
Ийнхүү "үл зорчих" дүрэм журам, ёс зүйг зөрчсөн " үл хөдлөх" зуучлалын Ремакс компанийн 24 хүний байдал айдас дагуулж эхэллээ. Энэ тухай эрүүл мэндийн яамныхан цаг алдалгүй мэдээлэх нь ч тодорхой.
Иргэний ухамсраа биелүүлэхгүй байгаа энэ мэт нөхдүүдтэй ямар хариуцлага тооцох вэ?
Т.Цахилгаан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ