Үхрийн ястай мах 7700₮, хонины ястай мах 6700₮ ямааны ястай мах 6200₮ борлуулна

2019 онд 4000 тн нөөцийн мах бэлдсэн. Засгийн газраас 20000 тонн бэлдэх даалгавар өгсөн ба одоогоор  12000 тонн худалдаалахад бэлэн болсон.

Нэг дэлгүүрт нэг өдөрт 260 кг махыг өгөхөд энэ оны долдугаар сар хүртэл хангалттай байгаа юм. Нийслэлийн 174 хороодын 147 хорооны 279 дэлгүүр нэг бүрт өдөр бүр 209 кг өгөхөд долдугаар сар хүртэл хангалттай. Өөрөөр хэлбэл, нэг хороон дээрх 1-3 дэлгүүрт нөөцийн мах худалдан борлуулна.

Мах бэлтгэн нийлүүлэх 15 газрууд урдаас оруулж ирдэг материал бүхий гялгар уутгүй учраас бага зэрэг саатсан.

Нэг иргэн 2-3 кг мах авах ба цаашид 20000 бэлтгэх боломжтой. Үхрийн ястай мах 7700₮, хонины ястай мах 6700₮ ямааны ястай мах 6200₮ борлуулна. Дэлгүүр мах тус бүрт нь 200₮ нэмж борлуулна.
 
Цагдаагийн байгууллагаас захирамжийг зөрчсөн  77 ААН-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүсэлт хүргүүлсэн. Төрөөс гаргаж байгаа захирамжуудыг иргэд хэрхэн биелүүлэх вэ гэх байтал захирамжийг яаж зөрчих вэ гэсэн хандлагатай байна. Нус цэрээ хаясан, ил задгай бие зассан гэх 6800 зөрчилд 70 сая гаруй төгрөгийн торгууль тавьсан.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун

Нийт 5631 ААН, иргэдийн үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг түр зогсоолоо. Нийслэлд 945 баар 325 сүмд хяналт шалгалт хийн ажилласан. Түр хаах захирамжийг иргэд ухамсартайгаар хүлээн авч тогтоолыг хэрэгжүүлсэн. Гэвч зарим байгууллага шаардлагыг үл биелүүлсэн ААН-үүдэд зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч, тусгай зөвшөөрлийг цуцалсан. Нэг хаалга дээр нь лац тавихаар нөгөө хаалгаа нээчихдэг баарууд мэр сэр байна, тэдгээрийн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан.

Мөн ариутгалын ажлууд хийгдэж байгаа ба 2300 гаруй худалдааны газрууд, 865 хоол үйлдвэрлэлийн гээд 8257 ААН-үүдэд бүрэн ариутгал хийсэн.  Томоохон зах худалдааны төвүүд ч мөн өөрсдөө ариутгал, цэвэрлэгээг хоёр цаг тутам сайн хийх хэрэгтэй байна.

НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар "НЭМГ-аас Нийслэлийн засаг даргын шийдвэрээр ажилтан албан хаагчид 02.21-ээс эхлэн нийслэлийн иргэдэд коронавирусаас урьдчилсан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийг хүргэж ажиллаж байгаа ба одоогоор 60136 зөрчил илрүүлсэн.

Авто тээврийн товчоод дээр 02.07-ноос хойш шалгалт явуулж байгаа ба өдөрт 100-200 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. УОК-оос сар шинийн баяраар орох гарах хөдөлгөөнийг хаасантай холбоотойгоор 03.03-03.08-ны хооронд товчоод дээр ажилласан.

Эхний өдөр УБ руу нийт орсон гарсан  54383 тээврийн хэрэгсэл, 190400 гаруй зорчигчид орж гарчээ. Өчигдөр буюу гуравдугаар сарын 8-нд 14550 тээврийн хэрэгсэл орж гарч, 49277 зорчигч эрүүл мэндийн хяналтад хамрагджээ.

Энэ хугацаанд нийт 158746 тээврийн хэрэгсэл, 608724 зорчигч эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан. Иргэд утсаар зөвлөгөө авч эмнэлгийн байгууллагаар аль болох үйлчлүүлэхгүй байхыг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ