Монгол Улсад оршин суудаг Франц улсын иргэнээс COVID-19 илэрчээ


  УОК өнөөдөр өглөө яаралтай хуралдаж, зарим шийдвэрийг гаргалаа. Мөн Монголд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Гуравдугаар сарын 02-нд Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн Франц улсын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн.Мэдээллийн эхэнд УОК-ын дарга, шадар сайд Ө.Энхтүвшин "Урьд шөнө 02:00 цагт гадаадын нэгэн иргэнээс коронавирус илэрсэн талаар мэдээлэл ирсэн. Үүний дагуу цагдаа, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллага хамтарч ажилласан. Өнөөдөр өглөө 06:00 цагт УОК хуралдаж, шийдвэрүүд гаргалаа. Юуны түрүүнд гадаадын иргэнтэй хамт нисэж ирсэн, буудалд байсан, хамт хооллосон, ажлын байранд цуг байсан иргэдийн нэрсийг гаргаж, яаралтай шинжилгээнд хамруулах ажлыг яаралтай хийх шийдвэрийг гаргалаа. 

Түүнээс гадна, өнөөдөр өглөөний 07:00 цагаас гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл Улаанбаатар хотоос болон аймгуудаас гарах хөдөлгөөнийг зогсоохоор боллоо" хэмээлээ. 

  Урьдчилсан байдлаар бид тухайн иргэнийг коронавирусийн халдвартай байна гэж үзэж байгаа. Давтан шинжилгээ хийж, баталгаажуулна.

Тухайн иргэн нь Дорноговь аймагт ажиллаж байсан, эхлээд уулзсан 42 хүн, ойрын хавьтлын 120 хүнийг олж илрүүлэх үүргийг УОК-оос өглөө. Ойрын хавьтлын хүмүүсийг олж илрүүлэх ажлыг тусгай хүчний байгууллага хариуцна. Бид шөнийн 02.00 цагаас эхлэн ажиллаж байна. Эхлээд очсон газрыг хамгаалалтад авах, ариутгах ажлыг зохион байгуулсан. Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх зорилгоор  мэдээллийг эрт өгч байна. ХӨСҮТ оношилгоог хийж, урьдчилсан байдлаар эерэг гэсэн дүн гарсан.


ХӨСҮТ-ийн баг яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхээр Дорноговь аймаг руу өглөө 04.00 цагт гарсан.  Коронавирусийн халдвартай иргэний биеийн байдал хэвийн, ямар нэгэн ноцтой шинж тэмдэг илрээгүй, халуунтай байгаа гэсэн мэдээллийг эмч мэргэжилтнүүд өгсөн.

Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан: Коронавирусийн халдвар эхний шинжилгээгээр Монгол Улсад бүртгэгдсэн тул яаралтай арга хэмжээ авч байна. Улаанбаатар хот, аймаг, сумаас гарах болон хот хоорондын зорчигч тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэг хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ирэх Даваа гаригийн 07.00 цаг хүртэл зогсоох шийдвэр гаргалаа. Сануулахад, олон улсын нислэгийн хоёр урсгал, төмөр замын олон улсын тээврийн урсгал, авто замын олон улсын тээврийн хойд хилийн урсгал нээлттэй байгаа.

Сар шинийн дараагаар Улаанбаатар хот, аймаг, сумаас гарах болон хот хоорондын зорчигч тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэг хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Үүнтэй холбоотойгоор, нэгдүгээр хавьтлын хүмүүс ийш тийш тархсан байж магадгүй тул бид ийнхүү хөдөлгөөнийг хязгаарлаж байна

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан: Хууль хүчний байгууллагынхан Франц улсын иргэнийг явсан маршрут, байрласан, орж гарсан газруудыг нь тогтоосон. Нэгдүгээр хавьталтай байсан 500 орчим хүний нэр, хаягийг тогтоосон. Тэдгээр хүмүүс эхний ээлжинд хяналтад байгаа. Шинжилгээ авах ажлыг ойрын өдрүүдэд зохион байгуулна. Цаашид үргэлжлүүлнэ.

Аймгаас, сумаас гарах хөдөлгөөнийг зогсоож байгаатай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын дэг журмыг дагаж мөрдөхийг хүсье.

"Эхний шинж тэмдэг байна. Та хавьталтай байж болзошгүй" хэмээн сануулж, анхааруулсаар байтал хууль хүчний байгууллагын шаардлагыг үл тоосон  Дэжидмаа, Идэрболд гээд хоёр иргэнд хуулийн хариуцлага тооцно. Энэ мэтчилэн иргэд Дорноговь аймгаас гарч ирж байна.

Анхны тохиолдол бүртгэгдсэн тул монголчууд нийгмийн хэв журмыг сахиж, хувь хүн тус бүр сонор сэрэмжтэй анхаарах шаардлагатай. Мэргэжлийн байгууллагын тавьж буй шаардлагыг бүрэн биелүүлэхийг ард түмнээсээ хүсч байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Гуравдугаар сарын 02-нд Монгол Улсад ирсэн гадаадын иргэнээс халуурах шинж тэмдэг илэрлээ гэсэн мэдээлэл авсан даруйдаа тусгаарласан. Түүнээс гадна, энэ хүнтэй хөдөө орон нутагт байсан 80 гаруй хүн, Улаанбаатар хотод эхлээд уулзсан 40 гаруй хүний нэр, хаяг, утсыг олж тогтоосон. Нэгдүгээр хавьтлын хүмүүсийг тусгаарлаж, оношийг нь тогтоох боломж ХӨСҮТ-д бүрэн байна.  Франц улсын иргэнийг гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах шаардлагатай гэсэн зөвлөгөө анхааруулга өгсөөр байхад шаардлагыг үл тоож, гадуур явсан байна.


Франц улсын иргэний Монголд явсан маршрутыг ийн гаргажээ

"Бадрах энержи"-д ажилладаг 56 настай эрэгтэйгээс “COVID-19” илэрлээ

Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол өчигдөр /2020.03.09/ шөнө Дорноговь аймагт бүртгэгдсэн байна. Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцооор Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр “COVID-19” илэрсэн гэдгийг ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа хэллээ.

Халдвар авсан иргэн нь Францын “Бадрах энержи” компанид ажилладаг, 56 настай эрэгтэй болохыг эх сурвалж мэдээллээ. Өнөөдөр 06.00 цагаас Шадар сайдын өрөөнд Улсын Онцгой комиссын шуурхай хурал зарласан бөгөөд онгоц, зочид буудал, галт тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоож байна. Хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг яг одооноос ирэх долоо хоногийн даваа гаригийн 07.00 цаг хүртэл хориглолоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ