Ц.Ганзориг: Онгоцоор ирсэн иргэдийн 40 нь халдвар авсан байх эрсдэлтэй

Москва - Улаанбаатар чиглэлийн онгоцоор энэ сарын 2-ны өдөр Монголд ирсэн Франц улсын иргэнээс урьдчилсан шинжилгээгээр шинэ төрлийн коронавирус илэрч, шинжилгээ нь батлагдаад байна. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригоос шуурхай нөхцөл байдлын талаар мэдээлэл авлаа.
Ц.Ганзориг “Юуны өмнө олон нийтийг тайван байхыг сануулж хэлье. Хууль хүчний байгууллагууд чиглэл бүрээр ажиллаж байна. Халдвар авсан франц улсын иргэнтэй гуравдугаар сарын 2-нд нислэгээр хамт ирсэн 100 гаруй хүнийг хяналтад авч байна. Нэг бүрчлэн шинжилгээ авах ажил эхэлсэн. Тухайн халдвар авсан хүн нь Монгол Улсад ажилладаг франц улсын 57 настай иргэн. Францад очиж, гэртээ 10 оноод ирсэн байна. Өөрийнх нь асуумж тайлбараар бол супермаркет орсон гэж хэлсэн. Тухайн бүс газарт нь нэг тохиолдол бүртгэгдсэн байсан.
Тухайн иргэн Монголд ирэхэд нь шинжилгээ авахад илрээгүй. Нууц үедээ байсан байна. Нэгдүгээр хавьтлын 100 хүнээс гадна, 2, 3 дугаар хавьтлын нийт 500 гаруй хүний холбоо барих хаягийг тогтоосон. Нэр бүхий гурван ресторанаар үйлчлүүлсэн байна. Улсын Онцгой комисс 24 цагийн турш ажиллаж байгаа. Тухайн өдөр онгоцоор 120 хүн ирсэн байдаг. Түүний 40 орчим хүн нь халдвар авсан хүнтэй ойр байсан, хавьтал авах эрсдэлтэй гэж тооцож, тусгаарлах ажил явж байна” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ