Камeрун Улсын иргэн ДОХ-ыг анх тарааж байсан бол Франц улсын иргэнээс Коронавирус илэрлээ

1990-ээд онд аймшигт ДОХ-ын халдварыг монголд Kамeрун Улсын 2 иргэн анх тараасан.
Тэгвэл энэ удаа Францын иргэний болгоомжгүй, хяналтгүй үйлдэл бидний удаан хугацааны турш хичээж, өвчинтэй тэмцэж ирсэн чармайлтыг үгүй хийлээ.
3 дугаар сарын 2-нд ирээд даруй 8 хоносон халдвартай байж болзошгүй Францын иргэнд зөвлөмж өгөх төдийгөөр хяналтаа сулруулсан нь Онцгой комиссын алдаа боллоо.
Тухайн иргэн ч дэлхий нийтээр тахлын аюул нүүрлээд байхад болгоомжгүй үйлдэл хийж, өөрийгөө тусгаарлах хугацаанд өгсөн зөвлөмж биелүүлсэнгүй.
Нэгэнт эхний шинж тэмдэгтэй ирсэн тус иргэнийг эмнэлэгт бус зочид буудалд хараа хяналтгүй байлгасан нь хэний буруу бэ?
Бас 14 хоногийн хугацаанд түүнийг анхаарч, хянаагүй бололтой юм. Иймээс Франц иргэн дураараа галт тэргээр зорчиж, Дорноговь дахь өөрийн ажлын байран дээрээ очжээ.
Энэхүү халдвар илэрсэн даруйд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэндчилэх зорилгоор гар барихыг хүртэл хориглосон зөвлөгөө өгсөн.
Гэтэл гадаадаас ирсэн захиралтайгаа ажилтанууд нь гар барин мэндчилж байжээ.
Төр засгаас өгөөд байгаа зөвлөмжүүдийг “Бадрах энержи” компаний ажилтанууд үл тоомсорлосон уу тийм хэнэггүй, бүдүүлэг хүмүүсүү?
Төр төмбөгөр ёс ёмбогор. Хууль төрт улсад амьдарч байгаа хүмүүн бид гадна дотны гэлтгүй хаана ч тухайн улс орныхоо хууль дүрэм журмыг хүндэтгэн, сахиж баримталдаг баймаарсан.
Д.Сайхан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ