Коронавирусийн халдвартай франц иргэний үйлчлүүлсэн газруудад ариутгал хийж байна

Францын иргэний нэгдүгээр хавьтал Улаанбаатар хотоос 43, Дорноговь аймгаас 80, нийт 123 иргэнийг илрүүлэн ХӨСҮТ-д тусгаарлаж, тандалт шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна.  

Мөн Улаанбаатараас Дорноговь чиглэлд явсан түүний бүх чиглэл, уулзсан хүмүүсийг тодорхойлжээ. Түүнтэй хамт Москва-Улаанбаатарын чиглэлд нислэгээр ирсэн 121 зорчигч ирснийг тогтоосон бөгөөд тэдгээр хүмүүсээс Сэлэнгэ, Орхон аймагт очсон байна. 

Түүний ажлын оффис байрладаг ICC Таур болон орж үйлчлүүлсэн ресторан зэрэг газруудыг хаан, ариутгал хийж байна. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ