Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр:Нөөцийн махыг өнөөдөр худалдаалж эхэлнэ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр:Нөөцийн махыг өнөөдөр худалдаалж эхэлнэ


Нийт 15 ААН, байгууллага 13 мянга орчим тонн нөөцийн махыг хөдөө орон нутгаас бэлтгэн тээвэрлээд мэргэжлийн байгууллага шалган, стандартын шаардлага хангасныг баталсан. Гуравдугаар сарын 9-нд худалдаанд гаргах ёстой байсан ч коронавирусийн халдвараас шалтгаалж савлагааг бэлтгэх гялгар уутны хомсдол байсан ч өөрсдийн боломжтоороо гялгар уутны асуудлыг шийдвэрлэлээ. Өдгөө хаалттай байгаа шалган нэвтрүүлэх товчоогоор тээвээрлэн оруулж ирэх асуудал бага зэрэг үүссэн.

Гэхдээ өнөөдөр 15:00 цагт нийслэлийн 147 хорооны 279 дэлгүүрт нөөцийн махыг хүргэж, борлуулж эхэлнэ. Зарим нь урьд шөнө дэлгүүрүүдээрээ түгээгээд эхэлсэн.

Нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн:

Хэрэв Засаг даргийн захирамжийг зөрчсөн ААН, иргэдэд хариуцлага тооцно. Гамшгийн тухай захирамжийг зөрчих, худал мэдээлэл түгээсэн, хөл хорионы дэглэмийг зөрчвөл торгуулийн арга хэмжээ авна.  Мөн төрийн албан хаагчийн шаардлага биелүүлээгүй, эсэргүүцвэл хуулийн хариуцлага тооцно. Энэ талаар бид удаа дараа хэлж анхааруулж байгаа юм. Ихэнх иргэд шаардлагыг хүлээцтэй, сайн хүлээн авч байгаа нь сайшаалтай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ