Ариутгал халдваргүйжүүлэлт хийх зорилгоор зарим худалдаа үйлчилгээний газруудыг түр зогсоолоо

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Хүнсний захаас бусад үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, таван өдрийн турш ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэнэ. Иргэд хүнсний хомсдол үүсэх мэтээр буруу ташаа ойлгож их хэмжээгээр нөөцлөх шаардлагагүй, хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэв.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Нарантуул, Дүнжингарав, Сандэй зэрэг томоохон худалдааны төвүүдийн хүнс, ахуйн хэрэглээний тасгууд ажиллах юм байна. Харин бусад төрлийн бараа үйлчилгээний тасаг цэгүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ