ЦЕГ: Коронавирустай холбоотой худал мэдээлэл түгээвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

Коронавирустай холбоотой худал мэдээлэл түгээсэн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох арга хэмжээ авч байсан.
Тэгвэл ЦЕГ-аас уг шийдвэрийг өөрчилж, коронавирустай холбоотой худал мэдээлэл түгээж, олон нийтийг айдаст автуулсан иргэдийг Зөрчлийн хуулиар биш, эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр болсон тухай ЦЕГ-аас мэдээллээ.
Иймд иргэд та бүхэн Коронавирустэй холбоотой худал ташаа мэдээлэлд итгэхгүй байж, энэ талын мэдээ, мэдээллийг албаны эх сурвалжаас авч байх, нөгөө талаас нийгэмд худал ташаа мэдээллийг зориудаар тарааж, иргэд, олон нийтийг төөрөгдүүлвэл зохих хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ