ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:“Ойрын хавьтлын нийт 215 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа”

COVID 19-ийн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.

Тэрбээр "Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох Оюутолгойд тусгаарлагдсан 7, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 хүн гээд нийт 8 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Энэ бол батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын сүүлд гарсан шинжилгээний хариу юм. Ингээд Францын иргэний хамгийн ойрын хавьтал гэж үзсэн 215 хүнээс коронавирус илрээгүй. 

Бид нийт 414 хүнийг тусгаарлаж, ажиглалтад авч ажиллалаа. 

  • Гуравдугаар дугаар сарын 12-нд ХӨСҮТ-д нэг иргэнийг тусгаарлаж шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 
  • Гуравдугаар сарын 13-нд Дархан-Уул аймагт 10 хүнийг ажиглалтад авч, хоёр сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж ХӨСҮТ-д эмчийн хяналтад байлгаж байна. 

Өнөөдөр өглөө Дорноговь аймгаас 54 хүний сорьц ирсэн. Энэ нь ямар учиртай гэхээр, батлагдсан тохиолдол нь шинж тэмдэг илэрснээс хойш халдвар дамжуулах магадлал өндөр байдаг учраас хэд хоног харж байж халдвар дамжсан бол вирус өсдөг. Тиймээс 4-5 хоногийн дараа шинжилгээ авч нягтлахаар төлөвлөсөн. Үүний дагуу тэр сорьцнууд ийнхүү өнөөдөр зөөвөрлөгдөн ирлээ. Бид маш богино хугацаанд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болон хоёрдогч хавьтал гээд 400 гаруй хүнийг тусгаарлаж, эмчийн хяналтад ажиглаж байна. Шинж тэмдэг илрэх эсэхийг байнга хянаж байгаа. 

Франц иргэний биеийн байдал тогтвортой байна" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ