Д.Нямхүү:Нэгдүгээр хавьтагч болсон нийт 269 хүний шинжилгээний хариу сөрөг гарч, хавьтлуудыг бүрэн хяналтдаа авлаа.

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Халдвар дэлхийн 135 оронд бүртгэгдсэн. Европын орнуудад халдвар эрчимтэй тархаж байгаа бол БНХАУ, БНСУ-д халдварын тархалт буурч байна.
ЭМЯ-ны газрын дарга Я.Буянжаргал, Нэгдүгээр сарын 9-нөөс хойш улсын хэмжээнд нийт 1328 иргэнийг тусгаарласан бөгөөд өнөөдөр 609 хүн ажиглалтад байна. 290 сэжигтэй тохиолдол байна. Бээжин, Австрали, Тайландаар зорчсон гэр бүл, Тайваниар ирсэн нэг хүн, нийт 3 хүнийг өчигдөр Дарханд тусгаарлалаа.
СӨҮЛ-УБ-ын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өнөөдөр 250 зорчигч ирнэ. 16.20 цагт нисэх буудалд бууна гэж бидэнд мэдээлсэн. Зорчигчдыг хүлээн авах бэлтгэл хангагдсан. Зөөвөрлөх унаа, түргэний машин бэлэн байгаа. Зорчигчдын ар гэрийнхэн тосох угтах зэргээр бидний ажилд хүндрэл учруулахгүй байх нь зүйтэй.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Дорноговь аймгийн кэмпээс өчигдөр өглөө ирсэн 54 хүний хариу сөрөг гарлаа. Энэ бол халдвар авсан хүнтэй хамгийн ойр байсан хүмүүс юм. Үүгээр нэгдүгээр хавьтагч болсон нийт 269 хүний шинжилгээний хариу сөрөг гарч, хавьтлуудыг бүрэн хяналтдаа авлаа.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа:
Европ COVID-19-ийн гол төв болж байна. Дэгдэлтийг хязгаарлах зорилгоор олон нийтийн арга хэмжээг цуцалж, аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. Итали, Иран, Испани улсад хоногт 1,000-1,500 тохиолдол бүртгэгдсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ