БНСУ-аас ирэх иргэдийн ар гэрийнхнийг нисэх буудал руу нэвтрүүлэхгүй

Сөүл, Берлин-Москва, Токиогоос Улаанбаатар чиглэлд тусгай онгоцоор ирж байгаа зорчигчдыг Чингис хаан Олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн зогсоолын талбайгаас ХӨСҮТ-рүү шууд тусгаарлах тул нисэх буудал нь угтан авах иргэдэд үйлчлэхгүй болохыг анхаарууллаа.
COVID19 вирусын халдвараас урьдчилан сэргийлж зорчигчдын ар гэрийнхэн нисэх буудалд ирж хүндрэл учруулахгүй байх ИНЕГ-аас анхааруулж байгаа юм.
Зорчигчдын тээшийг ариутгал хийж тодорхой хугацааны дараа хүлээн авагчдад утсаар мэдэгдэн зохион байгуулалттайгаар олгоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ