Бусан, Дэгү хотоос ирж буй болон шинж тэмдэг илэрсэн иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлана

Өнөөдөр өглөө 08:25 цагт МИАТ-ийн тусгай үүргийн онгоц Сөүл рүү ниссэн. Төлөвлөсөн хуваарь ёсоор 16:05 цагт 250 иргэнийг Улаанбаатарт авчирна.

БНСУ-аас ирэх иргэдийг хэрхэн тусгаарлах талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө. 

Тэрбээр “БНСУ-ын Сөүлээс 250 орчим зорчигч бүртгэлээ хийлгэж дууслаа.  Иргэдийг хаана хаана тусгаарлах зохион байгууллалтыг хийсэн. ХӨСҮТ-д шинж тэмдэг илэрсэн, Бусан, Дэгү хотуудаас ирсэн иргэдийг тусгаарлана. Харин шинж тэмдэг илрээгүй бол тусгаарлах байруудад байлгана. Тодруулбал, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт, бусад иргэдийг “Энх саран” сувилалд тусгаарлана.

Ирж буй иргэдийн дотор тасалбараа буцааж байгаа тохиолдол байна. Гадаад паспортоо мартсан, хоёр иргэн халуурч байна гээд онгоцонд суугаагүй. Сөүлээс ирэх иргэдийн ачааг 14 хоногийн хугацаанд нисэх буудалд тусгаарлана. Нисэх буудал иргэдэд үйлчилгээ үзүүлэхгүй учраас зорчигчдын ар гэрийнхэн нисэх буудалд ирэхгүй байхыг анхааруулж байна" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ