НОК: Орон гэргүй, тэнэмэл 382 иргэнийг бүртгэж, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийсэн

Хотын даргын үүргийн дагуу гуравдугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх чиглэлээр арга хэмжээ зохион байгуулжээ. Үүний хүрээнд нийслэл хотод буй 382 тэнэмэл иргэдийг цуглуулан, бүртгэл хийж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулсан аж. Тэдгээр иргэдийн 126 хүний гэр бүлийн зүгээс хүсэлт гаргасны дагуу хүлээлгэж өгсөн байна. Харин Нийгмийн халамж үйлчилгээний тусгай төвд 111, төвийн 6 дүүргийн бүсэд 127 буюу нийт 238 иргэнийг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн. Дээрх иргэдээс 38 хэмээс дээш халуунтай 29 иргэн, сүрьеэ өвчинтэй 14 иргэнийг монгол гэрт тусад нь байрлуулсан. Ирэх долоо хоногт дахин шинжилгээнд хамруулах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ