ЭМЯ: Халдвар авсан Франц хүний ханиалгалт буурч, хоол идэх дуршил нэмэгдсэн

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 11 оронд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ.

Манай оронд зөөвөрлөгдөн орж ирсэн нэг тохиолдлын ойрын хавьтлуудыг шинжилгээнд хамруулж дуусаад байгаа.

ДЭМБ-аас уг өвчний тархалт удаан үргэлжлэх төлөвтэй байгааг мэдээлсэн. Түүнчлэн олон улсын эрдэмтэн судлаачид БНХАУ-тай 4,600 гаруй км газар нутгаар хиллэдэг Монгол Улсад халдвар бүртгэгдээгүй, мөн зөөвөрлөгдөн очсон нэг тохиолдлоос өөр халдвар бүртгэгдээгүй байгаа нь хязгаарлалтуудыг шуурхай авч ажилласны үр дүн хэмээн дүгнэж байна" гэдгийг хэллээ.


    Гараа сайтар савандаж угаах, амны хаалт зүүх бол халдварт өвчнөөс хамгаалах брэнд зөвлөмж.

Ард иргэд Та бүхэн ЭМЯ-наас өгч буй энэ дэглэмээсээ битгий уйдаарай, 3, 4 дүгээр сард монгол хүний дархлаа мууддаг, халдварт өвчин дэгддэг сар. Тиймээс дэлхий нийтээр хэрэгжүүлж буй уламжлалт зөвлөмжийг уйдалгүй хэрэгжүүлээрэй.

No photo description available.

   ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

-Нэгдүгээр сарын 9-нөөс хойш 219 сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийлээ. Тусгаарлагдсан иргэдээс халдварын шинж илрээгүй. Хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 9-ний хооронд Франц улсын долоон жуулчинд үйлчилж Хөвсгөлийн Хатгал руу очсон иргэн “Гүйлгэж, халуурсан” гэх зовиурьтайгаар ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Энэ хүнд шинжилгээ хийж байгаа, биеийн байдал тогтвортой байна.

Халдвар гарснаас хойших гурван сарын хугацаанд ЭМЯ-наас гадаад руу аль болох зорчихгүй байхыг иргэдэд зөвлөж байна. Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэдийн дотор  Бельги, Франц, Швейцарь, Герман, Истанбул, Амстердам, Москвагаар дамжин ирж байгаа хүмүүс байна. Сөүл, Филиппин, Хонгконг, Тайланд, Вьетнам зэрэг олон улс орноос иргэд дамжин ирсээр байгаа учир дахин дахин анхааруулмаар байна.

Сөүл-УБ-ын онгоцоор онгоцоор өчигдөр 244 иргэн ирснээс ХӨСҮТ-д Тэгү, Бусанаас ирсэн 10 иргэнийг тусгаарласан. Цэргийн төв эмнэлэгт жирэмсэн, тэргэнцэртэй, хэвтрийн, нярай зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай 51 иргэнийг, “Энх саран” сувилалд 184 иргэнийг  тусгаарлалаа.

Өнөө өглөөний Берлин-Москва-УБ-ын онгоцоор 231 хүн ирснээс бөөрний диализийн эмчилгээ шаардлагатай иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан. Өндөр эрсдэлтэй газраас ирсэн халуурсан гэх өгүүлэмжтэй 17 иргэний ХӨСҮТ-д тусгаарласан.

Ямар нэг зовиургүй иргэдийг “Амар” зочид буудалд тусгаарлахаар бэлдсэний дагуу хуваарилж байна. Тус байранд ГССҮТ-ийн эмч ахлагчтай резидент эмч нар ажиллаж байна. Өнөө орой Токио-УБ-ын нислэгээр 270 иргэн ирэхээс 56 нь эмнэлгийн үйлчилгээ шаардлагатай гэж мэдээлсэн. Энэ хүмүүсийг Цэргийн төв эмнэлэгт хүлээн авна. Цэргийн төв эмнэлэгт 570 орсон бэлдсэн байсан, иргэдээ хуваарийн дагуу тусгаарлаж байна.

Бүх дүүргийн эмнэлгийн эрчимт эмчилгээний орыг нэмэгдүүлж, эмнэлгүүдийн нийт орны 10 хувийг эрчимт эмчилгээний ор болгон бэлтгэх үүрэг өгсний дагуу хэрэгжүүлж ажиллаж байна гэлээ.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ