ОБЕГ-ын дарга Т.Бадрал: Энэ цаг үеэс эхлэн гаднын улсын иргэдийг хүлээж авахгүй

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Улсын онцгой комиссын шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн: МИАТ ТӨХК-ийн тусгай үүргийн онгоцоор БНСУ-аас ирсэн иргэдийн хүлээн авах, хуваарилан байруулах ажлыг хоёр цагийн хугацаанд зохион байгууллаа. Өнөөдөр өглөө Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор мөн иргэдийн эх оронд нь авчирлаа. Энэхүү онгоцоор Берлинээс 93, Москвагаар 138 иргэн ирсэн байна. Иргэдийг одоогоор үзлэг оруулж байна.

Түүнчлэн өнөөдөр өглөө Япон улс руу тусгай үүргийн онгоц хөөрсөн.

Цаашид бүх талын үйл ажиллагааг шуурхай байдлаар авч ажиллана.

Мөн ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааг тасралтгүй хийж, хүнсний аюулгүй байдлын тал дээр анхаарч ажиллана хэмээн мэдэгдлээ.

УОК-ийн Шуурхай штаб дээр ажиллаж байгаа баг төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. 18-ны өдөр Туркийн Станбулаас нислэг хийнэ. Энэ өвчнөөр 6500 хүн амиа алдаад байна. 150 оронд энэ цар тахал гарчихлаа. Европ тив голомт болсон байна.
АНУ гадаадаас иргэдийг авахгүйгээс гадна өөрийнхөө иргэдийг ч оруулахгүй гэдэг шийдвэр гаргасан.
МУ-ын хувьд нөхцөл байдал хэвийн байна. Цаашид олон удаа онгоц хүлээж авахад төвөгтэй болж байгаа. Европ талаас эрсдэл их байгаа учир гадны иргэдийг МУ-д нэвтрүүлэхгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ