Б.ГАНХУЯГ:"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"-Н 30 ХУВИЙГ ЗАРАХГҮЙ

"Эрдэнэс Тавантолгой"-ХК-ын гүйцэтгэх захирал Б.Ганхуяг цаг үеийн асуудлаар мэдэлээл хийлээ.

Ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 хувьцааны ногдол ашгийг олгож эхэлнэ. Ногдол ашиг авах хүлээлттэй байгаа иргэд коронавирусний эрсдэлтэй үед дансаа онлайнаар нээлгэх боломжтой гэдгийг өмнө нь “Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүгээс хэд хэдэн удаагийн хэвлэлийн хурлаараа мэдэгдэж байсан.

Тэгвэл гуравдугаар сарын 3-16-ны өдрийн хооронд 1072 хувьцааны ногдол ашигтай холбоотой асуудлаар  825 иргэн өөрийн биеэр ирсэн. Нийт 14 хоногийн хугацаанд 63 мянга гаруй иргэн бүртгэлээ  утас, апп зэргийг ашиглан тодруулж,  20 мянга гаруй иргэн дансаа бүртгүүлсэн. 11 компани онлайнаар данс нээж байгаа гэж Б.Ганхуяг захирал мэдэгдэв.

“Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн хурал ирэх дөрөвдүгээр сарын 24-нд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд, уурхайн  салбарын байранд болох шийдвэрийг ТУЗ гаргажээ. Коронавирусний эрсдэл өндөр байгаа энэ үед иргэдийн эрүүл мэндийн асуудлыг чухалчилж ийм шийдвэр гаргасан гэлээ.

 Тэрбээр:
-"Эрдэнэс Тавантолгой" компанийн 30 хувийг зарахгүй. Эрдэнэс Тавантолгой ХК 2019 онд ашигтай ажилласан. Тийм учраас энэ Засгийн газрын үед  IPO гарахгүйгээр өөрсдийн хүчин чадлаараа 2020 онд ажиллахаар шийдвэрлэсэн. Бид нэг тонн нүүрсийг өнөөдөр 32 ам.доллараар тээвэрлэж байгаа. Зүүнбаянгийн төмөр замыг барьсанаар 8 ам.доллараар тээвэрлэнэ хэмээгээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-ТЭЗҮ нь  боловсруулагдаж дууссан уу?
-ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Жил хагасийн доторо нийт 30 сая тонныг хүчин чадалтай нүүрс боловсруулах үйлдвэр байгуулагдана. Тавантолгой-Гашуунсухайтын зам 28 сарын  дотор ашиглалтад орно.
 -28 сарыг энэ жилээс тооцож байна уу?
 -Өнгөрсөн жилийн 10 дугаар сараас тооцож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ