“Ачит Ихт” ХХК зургаа дахь улирлын ногдол ашгаа хуваариллаа

Лондонгийн металлын биржийн гишүүн, үндэсний үйлдвэрлэгч “Ачит Ихт” ХХК  өөрийн үйлдвэрийн болон Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад зориулан давуу эрхийн хувьцаа гаргасан бөгөөд өчигдөр зургаа дахь улирлын ногдол ашгаа хуваариллаа. 2018 оны арванхоёрдугаар сарын 15-нд анхны ногдол ашгаа хуваарилж байсан бөгөөд давуу эрхийн хувьцаа нь улирал тутам ногдол ашиг өгөх хатуу журамтайгаараа энгийн хувьцаанаас ялгаатай юм байна.

Балансын бус хүдрийг ашиглаж, баялаг бүтээж буй ажилчдадаа үйлдвэрлэлийнхээ үр шимийг давуу эрхийн хувьцаагаар дамжуулан жилийн 30 хувийн ногдол ашиг олгож, тэдний орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор тус компанийн Монголд анх удаа хэрэгжүүлсэн томоохон ажлуудын нэг нь энэ юм. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, эрүүл чийрэг хүмүүжих орчныг бий болгох зорилгоор “Мөсөн Өргөө” төслийн гол санхүүжүүлэгчээр ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ