Улаан-Үд дэх Ерөнхий Консулын Газраас мэдэгдэл гаргалаа

Иргэдийн анхааралд!
ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 635 дугаар тогтоолын дагуу 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 00:00 цагаас 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гадаадын иргэдийг ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй байх шийдвэр гарсан байна.
Харин ОХУ-д байгаа гадаадын иргэдийн хувьд гадагш гарах хөдөлгөөн чөлөөтэй байна.
Мөн ОХУ-д байгаа гадаадын иргэд ОХУ-ын дотоодын тээврийн хэрэгслээр зорчих асуудал чөлөөтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ