Монголд коронавирусийн тав дахь тохиолдол бүртгэгдлээ

Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван иргэнээс шинэ коронавирусний халдвар илэрсэн билээ. Ойрын хавьтлуудад шинжилгээ хийж байгаа бөгөөд өнөөдөр /2020.03.17/ Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйгээс шинэ коронавирусний халдвар илэрч, Монгол Улсад КОВИД-19 халдварын тав дахь тохиолдол бүртгэгдлээ.Тухайн иргэн Итали улсаас ирсэн юм байна. Өвчтөний биеийн байдал харьцангуй тайван байна. Хавьталуудыг тогтоон тусгаарлан ажиллаж байна гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ