Монгол Улс 10 мянган оношлуур худалдаж авна

Монгол Улсад “ковид-19”-ийн халдвартай таван тохиолдол бүртгэгдсэн. Ингэснээр цаашид эрсдэл нэмэгдэж, оношлуур, эм болон эмнэлгийн боловсон хүчний бэлэн байдлыг хангах нь чухал юм.  Нөөцийг хүрэлцээтэй байлгах үүднээс эхний ээлжинд Монгол Улс 10 мянган оношлуур худалдаж авахаар бэлтгээд байгаа юм байна. Өмнө нь Монгол Улс оношлуурыг хандиваар авч байсан юм. Үнийг барагцаагаар хэлбэл түргэвчилсэн оношлуур нь 15 мянган төгрөгөөс дээш, PCR оношлуур нь 100 мянган төгрөгөөс дээш үнэтэй байгаа гэнэ. 


Эхлээд Япон улсаас 200 оношлуур авчирсан. Хариуг нь Японы тал давтан баталгаажуулж байсан. Үүний дараа Японоос дахин 1000, ДЭМБ-аас 3000 оношлуур, ОХУ-аас 500 оношлуур ирсэн билээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ