Тусгай үүргийн онгоцны бүх бүрэлдэхүүнийг 14 хоног тусгаарлана

Турк улсаас монгол иргэдээ авахаар өнөө өглөө 3 дугаар сарын 18-нд ниссэн "МИАТ" компанийн тусгай үүргийн онгоцны нислэгийн бүрэлдэхүүнд мэргэжлийн хяналтын эрүүл ахуй, халдварын 2 ахлах байцаагч, ХӨСҮТ-ийн 1 эмч багтжээ. Тэд нислэгийн үед зорчигчдын эрүүл мэндийг тандах юм. 

Нислэгээр мөн 102 зорчигч явсан бөгөөд экипажийн бүрэлдэхүүнд 4 нисгэгч, 2 инженер, техникийн ажилтан, 9 үйлчлэгч багтсан байна.

Тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчид болон эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчид, ХӨСҮТ-ийн эмч, экипажийн   Улсын онцгой комиссын тогтоолын дагуу мөн 14 хоног тусгаарлана гэж МХЕГ-аас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ