ФОТО: Нийтийн эзэмшлийн талбай, автобусны буудлуудыг ариутгаж байна

Нийслэлийн 180.8 км урттай хатуу асфалтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбайг ариутгах ажлыг эхлүүлээд байгаа билээ.
Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбай, олон нийт ихээр холхидог газар, барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.
Өнөөдөр
- Улаанбаатар их дэлгүүр,
- Мэргэжилтний 20,
- Хүнсний 20 дугаар дэлгүүр,
- Зүүн 4 замын автобусны буудал, ТҮЦ, сандал, хогийн савыг ариутгаж байна. Ингэхдээ ариутгалын 5 бригад зориулалтын тоног төхөөрөмжөөр хийж гүйцэтгэж байгаа аж.
НЗДТГ-аас эрсдэл бүхий 6000 орчим цэгүүдэд 108,9 сая төгрөгийн төсвөөр хоёроос дээш удаа ариутгал хийж байна гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хэлсэн.
Өчигдөр буюу гуравдугаар сарын 17-ны өдөр дараах байршлын 8000 м.кв талбайн автозам,тусгаарлах ногоон зурвас, явган хүний зам, ногоон байгууламж, иргэдийн амрах талбай, бохирдсон булан тохойд тус тус хийж гүйцэтгэжээ.
- Сүхбаатарын хөшөө
- Хонхтой цэцэрлэг
- Централ тауэрийн урд цэцэрлэг,
- Нацагдоржийн номын сан,
- Автобусны буудал
- Драмын театр,
- Сөүлийн гудамж,
- Цэрэндоржийн гудамж
- Циркийн хойд хэсэг
- Амарын гудамж,
- Спортын төв ордон,
- Монгол Улсын Багшийн их сургууль
- Өргөө-2 кинотеатр
- Засгийн газрын ордны хойд цэцэрлэг,
- Учралын цэцэрлэг,
- Асашёрюгийн цэцэрлэг
- Самбуугийн гудамж
- Ард кинотеатр
- барилгачдын талбай
- тусгаар тогтнолын талбай
- Жуулчны гудамж




СЭТГЭГДЭЛ БИЧИХ