Истанбулаас 252 иргэн эх орондоо ирлээ

Истанбул-Улаанбаатарын тусгай нислэг өнөөдөр 01.22 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж, 252 иргэн эх орондоо ирлээ.


Иргэдийг ирсэн даруйд 14 хоног тусгаарлахаар ЗТХЯ, ХӨСҮТ, ОБЕГ, МХЕГ-ын алба хаагчид ажиллаж байна. Мөн зорчигчдын ачаа, тээшийг 14 хоног ариутгасны дараа хүлээлгэн өгөх юм. Түүнчлэн тусгай нислэгийн бүрэлдэхүүнд багтсан мэргэжлийн хяналтын эрүүл ахуй, халдварын хоёр ахлах байцаагч, ХӨСҮТ-ийн нэг эмч, дөрвөн нисгэгч, хоёр инженер, техникийн ажилтан болон есөн үйлчлэгчийг мөн хугацаанд тусгаарлах юм.


Тус нислэгээр Монгол Улсад маск үйлдвэрлэх түүхий эд материал болон эмнэлгийн тоног төхөөрөмж, эм тээвэрлэж ирснийг МИАТ компани мэдээлсэн юм. Дээрх 252 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт оруулсан бөгөөд халуурсан хүн байгаагүй гэдгийг мөн онцлов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ