Сургууль цэцэрлэгийн хориог сунгах эсэхийг өнөөдөр эцэслэн шийдвэрлэнэ

Улсын онцгой комисс өнөөдөр 14.00 цагаас хуралдана. Хуралдаанаар коронавирусийн талаарх цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг олон нийтэд өгнө. Мөн сургууль, цэцэрлэгийн хориог сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх юм.

Эрүүл мэндийн яамны зүгээс гуравдугаар сарын 30-ныг хүртэл тогтоосон сургууль, цэцэрлэгийн карантиныг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах нь зүйтэй гэсэн саналаа БСШУСЯ-нд хүргүүлсэн.

Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ гэж ЭМЯ-наас үзэж байгаагаа мэдэгдсэн. Тиймээс талуудын ирүүлсэн санал дээр үндэслэн сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах эсэхийг Улсын онцгой комисс өнөөдөр эцэслэн шийдвэрлэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ