Европоос Ази тив руу зөөвөрлөгдөн орж ирж байгаа бөгөөд цаашид халдварын тохиолдол өсөх хандлагатай байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Анх коронавирус бүртгэгдсэн эхний нэг сарын хугацаанд 100 мянган тохиолдол бүртгэгдэж байсан бол сүүлийн 12 хоногт 100 мянган хүн Covid-19 вирусээр нэмж  өвчилжээ. Өвчний тархалтыг ажиглахад Европоос Ази тив руу зөөвөрлөгдөн орж ирж байгаа бөгөөд цаашид халдварын тохиолдол өсөх хандлагатай байна. Тэр дундаа Итали улсад халдвар авагсдын тоо 41 мянга даваад байгаа юм. Өнгөрсөн шөнө гэхэд л Италид 427 хүн тус халдварын улмаас нас барж, шинээр 17 мянган хүн халдвар авчээ. Энэ үзүүлэлтээрээ Итали улс Хятадыг гүйцэж, дэлхийн хамгийн олон эндэгдэлтэй орон болоод байна. Үүний улмаас цогцос чандарладаг газрууд ачааллаа дийлэхгүй, бусад хотоос туслалцаа хүсч байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ. Дэлхий даяар халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа тул хяналтаа сулруулалгүй, сэрэмж өндөртэй байхыг ДЭМБ-аас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ