ЭМЯ:Дэлхий даяар халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа тул сэрэмж өндөртэй байхыг ДЭМБ-аас анхаарууллаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Анх коронавирус бүртгэгдсэн эхний нэг сарын хугацаанд 100 мянган тохиолдол бүртгэгдэж байсан бол сүүлийн 12 хоногт 100 мянган хүн Covid-19 вирусээр нэмж  өвчилжээ. Өвчний тархалтыг ажиглахад Европоос Ази тив руу зөөвөрлөгдөн орж ирж байгаа бөгөөд цаашид халдварын тохиолдол өсөх хандлагатай байна. Тэр дундаа Итали улсад халдвар авагсдын тоо 41 мянга даваад байгаа юм. Өнгөрсөн шөнө гэхэд л Италид 427 хүн тус халдварын улмаас нас барж, шинээр 17 мянган хүн халдвар авчээ. Энэ үзүүлэлтээрээ Итали улс Хятадыг гүйцэж, дэлхийн хамгийн олон эндэгдэлтэй орон болоод байна. Үүний улмаас цогцос чандарладаг газрууд ачааллаа дийлэхгүй, бусад хотоос туслалцаа хүсч байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ. Дэлхий даяар халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа тул хяналтаа сулруулалгүй, сэрэмж өндөртэй байхыг ДЭМБ-аас анхааруулж байна. 


Д.Нарангэрэл, Өнгөрсөн 24 цагт дэлхийн 173 оронд COVID-19  халдвар бүртгэгдлээ. БНСУ, Иран, Итали, АНУ, Франц, Германд халдвар эрчимтэй тархаж байна. Халдвар анх гарснаас хойших эхний гурван сард 100 мянган хүн өвчилж байсан бол сүүлийн 12 хоногт дэлхийд 100 мянган хүн шинээр халдвар авлаа. Европоос Ази тив рүү халдвар шинээр зөөвөрлөгдөн орж ирж байна. Азийн хоёр дахь том тархалтын давалгаа гарах нь. Улс орнууд урьдчилан сэргийлэх, халдвараас хамгаалах ажлынхаа эрчийг сулруулж болохгүй гэж ДЭМБ-аас анхааруулж байна. Учир Сингапурт 33, Хятад улсад 140 шинэ тохиолдол Европын орнуудаас зөөвөрлөгдөн орж иржээ.

Д.Нямхүү, 3-р сарын 17-нд Берлиний онгоцоор ирсэн иргэний нэгдүгээр хавьтал болсон 74 хүнээс коронавирус илрээгүй. Истанбул-УБ-ын онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 24 хүнээс COVID-19 илрээгүй. 197 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдан ажиглагдаж байгаагаас батлагдсан 6, сэжигтэй 7 иргэн байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн 156 иргэний шинжилгээг дэс дараатай хийж байна. 

Нэг хүн хүндэвтэр, бусад тав нь дунд зэрэг буюу тогтвортой байна. Эмч нар маань мөн дотор тусгаарлагдаж байгаа учир үргэлж утсаар мэдээллээ солилцож байна. Нэг хүний шинжилгээнд 169 мянган төгрөг зарцуулж байна. Одоогоор нийт шинжилгээнд 700 сая төгрөг зарцуулаад байна. 

Я.Буянжаргал, Нэгдүгээр сараас хойш 2942 хүн тусгаарлагдсанаас 1804 иргэн тусгаарлан ажиглалтад байна. тусгай үүргийн 4 удаагийн нислэгээр ирсэн 983 иргэн, нисэх экипажийнхан ажиглалтад байгаа. ОХУ, Казахстанаас оюутнууд эх орондоо ирэх хүсэлт гаргаж байгаа учир Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт тусгаарлах байр шинээр бэлтгэж байна.  

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа, Италид өнгөрсөн 24 цагт 427 нас баралт бүртгэгдэж, нийт 3000 давлаа. 41035 хүн халдвар авчээ. Ламбордин мужид цогцос хадгалах, чандарлах байгууллагууд ачааллаа дийлэхгүй болж бусад мужаас дэмжлэг хүсэж байна. ЮНЕСКО-гоос 3-р сарын 19-ний байдлаар дэлхийн 107 улс оронд бүх сургуулийг үндэсний хэмжээнд хаасан байна.


No photo description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ