Өнгөрсөн долоо хоногийн ОНЦЛОХ ҮЙЛ ЯВЛУУД

Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлууд болон шийдвэрүүдийг та бүхэнд тоймлон хүргэж байна.
- Гадаадад оршин суугаа 1024 монгол иргэнийг эх оронд нь авчирав
МИАТ компани нэгдүгээр сарын 31-ны өдөр Улаанбаатар-Ухань-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж тэндээс 31 иргэнээ авчирсан. Тэгвэл гуравдугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүрэгт онцгоц 244 иргэн авчирсан. Гуравдугаар сарын 16-нд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 256 иргэнээ авчирсан. Мөн Москва-Берлин чиглэлд нислэг үйлдэж 31 зорчигч авчирсан. Гуравдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 252 зорчигч авчраад байна. Ингээд зайлшгүй шаардлагатай нийт 1024 хүнийг эх оронд нь авчран тусгаарлалаа.
- Манай улсад коронавирусийн 10 тохиолдол бүртгэгдэв
ХӨСҮТ-д одоогийн байдлаар 193 иргэн хяналтад байна. 2020 оны гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 156 хүний шинжилгээ хийгдсэн. Үүнээс дөрвөн тохиолдолд шинэ коронавирус илэрсэн юм. Тиймээс одоогоор манай улсад нийт шинэ коронавирусний батлагдсан 10 тохиолдол бүртгэгдээд байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс бусад иргэдэд шинжилгээ, тандалт судалгаанууд хийгдэж байна.
- Дорноговь аймагт тусгаарлагдаж байсан буюу батлагдсан тохиолдол болох Франц иргэнтэй ойрын хавьтал болох 58 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарсан.
- 2020 оны гуравдугаар сарын 19-нд Хэнтий аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу СӨРӨГ гарсан.
- 2020 оны гуравдугаар сарын 20-нд нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж, тандалт судалгаа хийгдэж байгаа гэсэн албаны мэдээллүүд байна.
- ЕБС болон их, дээд сургуулийн карентиныг дахин сунгав
Улсын онцгой комиссын 2020 оны 13 дугаар хурал өнгөрсөн баасан гарагт болж өнгөрөв. Тус хурлаар өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах тухай, Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг сунгах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Дэлхий нийтэд амаргүй байгаа учраас өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон хугацааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгахаар боллоо. Мөн олон улсын хуваарьт нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгах шийдвэр гаргалаа.
- Агаарын болон галт тэрэгний хөдөлгөөнийг ирэх сарын 30 хүртэл хязгаарлав
Улсын онцгой комисс хуралдаж олон улсын хуваарьт нислэг болон галт тэрэгний хөдөлгөөнийг ирэх дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Шаардлагатай гэсэн 1024 иргэнээ эх орон нь авчирсан учир 14 хоногийн хугацаанд ямар ч олон улсын нислэг үйлдэхгүй гэж ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээллээ. Тэрээр “Төмөр замыг хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоосон. Бээжин-Улаанбаатар, Хөх хот-Улаанбаатар, Эрхүү-Улаанбаатар, Москва-Улаанбаатар, Эрээн-Улаанбаатар чиглэлийн хувиарт галт тэрэг бүгд зогссон. Энэ хугацаа мөн дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгагдлаа.
Харин орон нутгийн нислэг, тээвэр хэвийн үргэлжилнэ. Дамжих өнгөрөх тээвэр болон Монгол ирэх ачаа барааны тээвэр хэвийн үргэлжилж байна. Цаашдаа ч хэвийн явна” гэсэн юм.
- Найз бүсгүйгээ амиа хорлоход хүргэсэн буруутайд тооцож 5.3 жилийн ял оноов
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө орон сууцны хорооллын 13 давхраас 22 настай эмэгтэй Ц унаж, нас барсан хэрэг гарсан. Уг хэрэгт талийгаачийн найз залуу О.Боргил гэгчийг холбогдуулан шалгаж, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн хэмээн шүүхэд шилжүүлээд байсан юм. Тэгвэл түүнийг найз бүсгүйгээ амиа хорлоход хүргэсэн гэх хэрэгт буруутгагдсан О.Боргилд шүүхээс таван жил, гурван сарын хугацаагаар хорих ял ногдуулжээ.
- Шатахууны үнэ буурав
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар бензин, шатахууны үнийг литр тутамд 50-80 төгрөгөөр бууруулах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэртэй холбоотой дөрөвдүгээр сарын 10 гэхэд бензин, дизель түлш литр тутамдаа 200 төгрөгөөр буурна гэж үзэж байна. Одоогоор АИ-92 бензиний 32 хоногийн нөөцтэй байгаа бол дизель түлш 39 хоногийн нөөцтэй байгаа юм байна..
СЭТГЭГДЭЛ БИЧИХ