АНУ-ааc Монгол Улсад 1.2 сая ам.долларын ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ
Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээллийг хийж байна. Өнөөдрийн хурлыг өргөтгөсөн байдлаар хийж буй аж.
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 2,057 иргэн тусгаарлан ажиглалтад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-аас орж ирсэн иргэдээс Орхонд 42, Сэлэнгэд 2 , Дархан-Уулд 4, Баян-Өлгийд 33 хүн, Дорнод аймагт мөн 18 хүнийг тусгаарлан ажиглалтад аваад байгаа.
Мөн нийт 297 эмч, эмнэлгийн ажилтад иргэдтэй хамт тусгаарлалтад ороод ажиллаж байна.
Эмчилгээ, оношилгоо, тандалт судалгаандаа олон улсад ашиглагдаж буй арга техникүүдийг ашиглаад явж байгаа. Ерөнхийдөө бол эхээс урагт дамжих, ураг амьгүй болох, зулбах, төрөлтийн гажиг үүсэх зэрэг нь нотлогдоогүй байна. Тиймээс халдвартай эх амны хаалт зүүгээд, гараа ариутгаад хүүхдээ хөхүүлэхийг ДЭМБ-аас зөвлөж байгаа.
Диализ эмчилгээнд орсон иргэд эмчилгээнийхээ дараа бөөгнөрч сууж хооллохыг хориглож байна.
Дэлхий дахинд олон эмийн туршилт хийгдээд явж байгаа" гэдгийг хэллээ.
Одоогоор 200 гаруй хүний сорьцыг авч үргэлжлүүлэн шинжлэх төлөвлөгөөтэй байна.
Мөн Орхон аймагт тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 289 хүн тусгаарлагдан хяналтад байна.
Гуравдугаар сарын 23-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн зорчигчдоос Сэлэнгэ аймагт 2, Орхон аймагт нэг, нийт гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдан ажиглалт хяналт хийгдэж байгаа бөгөөд сорьц ирж байгаа" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ