“Алтанбулагийн боомтоор орж ирсэн хүмүүсээс гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн, сорьц Улаанбаатар руу гарсан”

ЭМЯ цаг үеийн ээлжит мэдээллээ өргөтгөсөн байдлаар зохион байгуулж байна. Өргөтгөсөн хуралд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар оролцож байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: ДЭМБ-ын 195 гишүүн орны 194 оронд шинэ коронавирусийн халдвар тархсан байна. Анх эхний 100 мянган хүн халдвар авсны дараа дараагийн 100 мянган хүн халдвар авах хооронд 11 хоног өнгөрч байсан бол одоо 3-4 хоногийн дотор 100 мянган хүн халдвар авч байна. Энэ нь шинэ вирусийн халдвар ямар хурдан тархаж байгааг харуулна. Манай улсын хувьд коронавирусийн талаарх мэдээлэл олон улсад цацагдсан даруйд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Одоогоор өөр орноос  зөөвөрлөгдөн орж ирсэн 10 тохиолдол ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Харин эх орондоо амьдарч буй монгол иргэдээс нэг ч тохиолдол бүртгэгдээгүй. Энэ нь манай улсад халдвар тархахгүй гэсэн баталгаа биш. Дэлхийн бөмбөрцөгийн 194 оронд хил хязгааргүй тархаж байгаа учраас бид халдвар тархана гэж тооцож ажиллах учиртай.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Гуравдугаар сарын 19-нд Станбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн ирсэн 22 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өмнө нь 24 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Орхон аймагт тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өчигдөр /2020.03.23/ Алтанбулагийн боомтоор орж ирсэн хүмүүсээс гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн, сорьц Улаанбаатар руу гарсан.

ЭМЯ-ын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Францад монгол хүн халдвар авсан гэсэн албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Харин Монгол Улсын хоёр иргэн өмнө нь БНСУ-д коронавирусийн халдвар авч, эдгэсэн гэсэн албан мэдээ бий.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ