ЭМЯ: Монгол Улс коронавирусийн нэг дэх давалгаанд өртөөгүй ч хоёр дахь давалгаанаас урьдчилан сэргийлж бэлэн байдлаа хангах хэрэгтэй

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.25/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу болон биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр "2020 оны гуравдугаар сарын 23-нд нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгээс түүврийн аргаар 28 хүнээс шинжилгээ хийхэд шинэ коронавирус илрээгүй. 2020 оны гуравдугаар сарын 23-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн иргэдээс Сэлэнгэ аймагт хоёр, Орхон аймагт нэг иргэн тусгаарлагдсан. Тухайн гурван иргэнээс шинэ коронавирус илрээгүй. Үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс давтан шинжилгээ авч байна.
ХӨСҮТ-ийн тусгаарлалтаас гарч байгаа иргэдийн биеийн байдлаас хамаарч гаргаж байгаа. 14 хоног тусгаарлалтад байсан иргэд өөрийгөө 14 хоног хянах үүрэгтэй" гэв.

Д.Нарангэрэл: АНУ-д нэг өдөрт 14 мянга гаруй хүн COVID-19 халдвар авлаа. Тус улсад Азийн орнуудтай харьцуулахад 18-34 насны залуучууд халдвар авч байна. 18-аас доош насны гурван хүүхэд нас барлаа. Нэг гэр бүлийнхэн нас барсан. Энэ мэтээр халдварын шинж тэмдгүүд өөрчлөгдсөөр байна. Тиймээс манай иргэд анхаарлаа сулруулж болохгүй, эрүүл мэндийн байгууллагын мэдээг дагаж мөрдөхийг уриалмаар байна.
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын хэмжээнд 3413 иргэнийг тусгаарлан, ажигласан байна. Одоогийн байдлаар 2083 иргэн тусгаарлагдан, ажиглалтад байна.
"Жаргалант" сувилал болон "Асралт мед" эмнэлгээс 13 иргэн ажиглалтаас гарсан. Тусгаарлагдсан ажиллаж байгаа 300 эмч, эмнэлгийн ажилчид байна" гэв.
НЭГ УДААГИЙН МАСК ЗАРНА ГЭЖ НАЙМАН САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛУУЛЖЭЭ
ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Бүрэнбаатар:
-Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан залилангийн төрлийн хэргүүд их гарч байна. Цахим орчинд хандив цуглуулах нэрийдлээр мөнгө цуглуулж иргэдийг залилах тохиолдол гарч байна. Цагдаагийн байгууллагаас коронавирусийн дэгдэлттэй холбоотой бусдад залилуулсан хуурамч мэдээ тараасан 25 мэдээллийг шалгаж байна. Тухайлбал, БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг иргэн Д нь маск зарна гэж иргэн Б-гээс найман сая төгрөг залилсан. Энэ мэтчилэн хуурамч цахим хаяг, интернет худалдаа ашиглан амны хаалт, нэг удаагийн хувцас хэрэгсэл худалдаалдаг компаниудын нэр ашиглаж бусдыг залилах тохиолдол их байна. Ялангуяа амны хаалт зарах, төрийн байгууллагуудын алба хаагчдад туслах аян өрнүүлнэ гэж иргэдийг залилж байна. Тиймээс иргэдэд сэрэмжлүүлэхэд бүү сандар, бүү хуурт, бүү итгэ гэж уриалъя.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ