БНХАУ-ын тусламжийн бараа Эрээний боомтоор нэвтэрчээ

БНХАУ-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тусламжийн бараа 3-р сарын 25-ны өдөр ӨМӨЗО-ны Эрээн хотын боомтоор арван минутын дотор гаалийн шалган нэвтрүүлэх бүх шаардлагыг биелүүлж "ногоон гэрлээр" гарчээ.

Халдвар тархалтаас урьдчилан сэргийлэх энэхүү бараанд вирусийн нуклейн хүчил илрүүлэх хэрэгсэл, 5,016 ширхэг эмнэлгийн хамгаалалтын маск, 5000 ширхэг мэс заслын маск, 1000 удаагийн эмнэлгийн нэг удаагийн хамгаалалтын хувцас багтсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ