“Ойрын хавьтлын 71 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан”

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл, байдлын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Токио-УБ онгоцоор ирсэн 96 зорчигчоос сөрөг хариу гарсан. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 71 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Берлин-УБ, Сөүл-УБ, Берлин-УБ онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээг үе шаттай зохион байгуулж байна. Гуравдугаар сарын 25-нд тусгаарлагдсан сэжигтэй тохиолдол сөрөг гарсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 208 хүн тусгаарлагдаж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа нь сайн мэдээ юм” гэлээ.
Одоогоор манай улсад коронавирусийн 11 тохиолдол бүртгэгдсэн хэвээр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ