Тайзны сонгодог бүтээлүүдийг видео санд оруулна

Олон улсын театрын институдээс санаачилгаар 1961 оноос эхлэн жил бүрийн 03 дугаар сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрт байгаа театр түүний уран бүтээлчид, театрын үнэнч үзэгч, театрт хайртай хүн бүрийн баярын өдөр юм. Эрхэм уран бүтээлчид, театрын урлагийг эрхэмлэн дээдлэгч оюунлаг үзэгч та бүхэнд дэлхийн “Театрын өдөр"-ийн мэнд хүргэе.
Дэлхий нийтэд тархаад байгаа Шинэ коронавирус (COVID-19) вирусын улмаас Сонгодог урлагийн бүтээлээ дэргэдээс үзүүлж чадахгүй байгаа ч Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон та бүхэнд зориулан Дэлхийн болон Монголын сонгодог бүтээлүүдийн хэсгээс 7 хоног бүр театрын вэб болон пэйж хуудсаар дамжуулан толилуулж байна. Мөн Дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлээ Univision,Looktv, Skymedia видео санд 04.1-ны өдрөөс эхлэн оруулж, үзэгчдэд хүргэхээр болжээ. Сонгодог урлагтай үргэлж хамт байдаг та бүхэндээ баярлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ