Баар, фитнесс, соёл урлагийн газруудыг маргаашнаас нээх эсэх шийдвэр өнөөдөр гарна

Нийслэлийн Онцгой комиссын хоёрдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар зарим төрлийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл зогсоох шийдвэр гарсан. Уг захирамжийн үйлчлэх хугацаа өнөөдөр дуусаж байгаа бөгөөд үргэлжлүүлэн сунгах эсэх шийдвэрийг өнөөдөртөө багтаж Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээлнэ гэдгийг НЗДТГ-аас мэдээллээ.

Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд бүх төрлийн баар, фитнесс, саун, дэн буудал, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газруудын үйлчилгээг гурав сарын 30-ны өдөр хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоосон.

Мөн ресторан паб, цэнгээний газруудын үйл ажиллагааг 22:00 цаг хүртэл ажиллахаар болоод байсан юм.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан долоо хоног бүр 1-2 удаа “ХОТ-ын мэдээллийн цаг”-т оролцож байхаар болсон. Энэ дагуу өнөөдөр “Нийслэлийн мэдээ” фэйж хуудсаар шууд мэдээлэл өгч, захирамжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ