ЭМЯ:Халдвар авсан хоёр хүн бүрэн эдгэрсэн тул ХӨСҮТ-ээс гаргахаар болжээ


Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ийн халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү

“Эмчлэгдэж байгаа хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон. Сүүлийн гурав хоног таван зүйлийн сорьцод шинжилгээ хийсэн. Вирус илрээгүй. Эмнэлзүйн шинж тэмдэг бүрэн арилсан учраас гаргах гэж байна. Гэхдээ энэ хоёр хүн 14 хоног үргэлжлүүлэн тусгаарлагдаж өөрсдийгөө хянах ёстой дүрмээ дагах болно.

2020.03.29-нд коронавируст тохиолдлын анхны батлагдсан тохиолдлын хавьтал болох 59 хүнд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд Монгол улсад нэмж коронавирус илрээгүй” гэв. 


Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа, АНУ-ын эрдэмтэд тус улсад 90 сая хүн халдвар авч, нас баралт 100 мянга хүрэх математик тооцоолол хийжээ.

БНСУ-д COVID-19-ийн илрүүлэх шинжилгээг эрчимтэй хийж байна. Өнгөрсөн хоногт 78 халдварыг шинээр илрүүлснээс 13 нь гадаадаас зөөвөрлөгдөн иржээ. БНСУ энэ лхагва гарагаас эхлэн гадаадаас ирэх иргэдийг 14 хоног тусгаарлах шийдвэр гаргалаа. 4-р сарын 2-нд Монголоос тусгай үүргийн онгоц нисэх бөгөөд үүгээр 300 орчим монгол оюутан сургуульдаа буцахаар бүртгүүлсэн. Тэгэхээр монгол иргэд өөрийн зардлаар тус улсад тусгаарлагдах болж байна.


БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙГ 14 ХОНОГ ТУСГААРЛАНА

2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний 00 цагаас эхлэн БНСУ-д зорчиж буй гадаад, дотоодын иргэдийг 14 хоногийн хугацаанд тусгаарлах шийдвэрийг БНСУ-ын Онцгой байдлын штабаас гаргажээ.

БНСУ-д оршин суух үнэмлэхтэй гадаадын иргэд өөрийн амьдарч байгаа байрандаа тусгаарлагдах боломжтой бол богино хугацаагаар /аялал жуучлал, транзит г.м/ буюу байнга оршин суух хаяггүй гадаадын иргэдийг БНСУ-ын Онцгой байдлын штабаас гаргаж буй төвлөрсөн газарт хувийнх нь зардлаар тусгаарлах аж. Нэг хоногийн зардал нь 100,000 воны төлбөртэй.

БНСУ-ын Онцгой байдлын штабын хорио цээрийн шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн иргэний оршин суух хугацааг сунгахгүй байх, албадан хилээр гаргах хүртэл арга хэмжээ авахыг БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгдсэн байна.

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Дэлхийн 202 улсад халдвар бүртгэгдээд байна.

Манай хойд хөрш ОХУ-ын Эрхүү хотод анхны тохиолдол бүртгэгдлээ.

АНУ-д халдвар эрчимтэй тархаж анхаарлын төвд орлоо. Тус улсад 89 хоригдол халдвар авсан байна. Нөхцөл байдал хүндэрс байгаатай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп зай барих стратегийг дөрөвдүгээр сарын 20-н хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргасан.

ДЭМБ-аас тусгаарлалтад байгаа иргэдийг сэтгэл, санаагаа амгалан байлгах, биеийн эрүүл мэндээс гадна сэтгэцийн хувьд эрүүл байхыг чухалчилж байна.

ДЭМБ-аас халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр үндсэн таван зөвлөмж өгч байгаа.

  1. Эрүүл зөв хооллох, жингийн илүүдлээс сэргийлэх
  2. Архи, чихэрлэг ундаанаас татгалзах
  3. Тамхинаас татгалзах
  4. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх /Том хүн багадаа 30 минут, хүүхэд багадаа 1 цаг идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх/
  5. Сэтгэл зүйн эрүүл мэнддээ онцгой анхаарч гэр бүлийнхэндээ сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхийг зөвлөж байна" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ