Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Мягмар
2021-08-03
26°
12°
Лхагва
2021-08-04
26°
12°
Пүрэв
2021-08-05
23°
11°
Баасан
2021-08-06
22°
10°
Бямба
2021-08-07
20°
10°
2021 оны 08 сарын 03, Мягмар
Коронавирусийн эмчилгээнд хэрэглэж буй эмүүдийг худалдаалах үнийн дээд хязгаарыг тогтоосон нь шийдвэртэй алхам боллоо

Коронавирусийн эмчилгээнд хэрэглэж буй эмүүдийг худалдаалах үнийн дээд хязгаарыг тогтоосон нь шийдвэртэй алхам боллоо

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-19 13:58:55

     Цар тахлын үед эмийн үнийн хөөрөгдлөөс сэргийлж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлэгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөө газартай хамтран хяналт шалгалтын ажлыг богино хугацаанд зохион байгуулж, улмаар талуудтай зөвшилцөлийн ширээний ард сууж нийтийн эрүүл мэндийн төлөө том зорилго дээрээ нэгдэж чадсан нь өнгөрч буй долоо хоногт гарсан хамтын сайн шийдвэр байлаа. 

Өөрөөр хэлвэл Коронавирусын эмчилгээнд хэрэглэж байгаа вирусын эсрэг зарим эмийн үнийн дээд хязгаарыг үйлдвэрлэгчийн үнэ, гаалийн болон бусад татварууд, тээвэр ложистикийн зардлууд зэргийг тооцоолон судалж, эм ханган нийлүүлэх байгууллагуудтай зөвшилцөн дараахь байдлаар тогтоосон байна.  

 No photo description available.

    Б.Цэцэгсайхан: Арбидол эмээс гурван сая ширхэгийг импортлох зөвшөөрөл  авснаас 1.3 сая ширхэг нь ирсэн – updown.mn


Энэ талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханаас тодруулахад тэрээр: 

 

-"Сүүлийн үед эмийн үнийн өсөлттэй холбоотой ШӨХТГ-тай хамтарсан шалгалтуудыг хийсэн. Ковидийн эмчилгээнд ашиглаж байгаа эмүүдийн зөвшөөрөл авсан 15 ААН-үүдтэй ярилцаж, импортоор оруулж ирж буй үнийг нь судалсан. Ингээд үнийн хөөрөгдөл гаргахгүйн үүднээс тухайн эмүүдийн жижиглэнгийн болон бөөний үнийн хамгийн дээд хязгаарыг тавьж өгсөн. Тухайлбал БНХАУ-д үйлдвэрлэсэн Арбидол эм 19,500 төгрөгөөр, ОХУ-д үйлдвэрлэснийг 36,000-аас илүүгүй зарагдана. Украйн улсад үйлдвэрлэсэн Арбивир эмийг 29,500 төгрөгөөр эмийн сангууд дээр зарагдана. Үүнээс гадна Арбидол эмийг дотооддоо үйлдвэрлэх ажил эхэлсэн. Эмийн түүхий эд, эмийг бүртгэх асуудлыг бодлогын хүрээнд яаралтай дэмжиж ажиллаж байгаа. Хэрэв энэ эмийг үндэсний үйлдвэр үйлдвэрлэдэг болвол эмийн үнэ 10,000-13,000 төгрөг болж буурах боломжтой” гэв.      


Ийнхүү олон жил яригдсан Эмийн агентлаг буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм,Эмнэлэгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газартай болсоноор анх удаагаа эмийн үнийн дээд хязгаарыг ковидын үеийн эмчилгээнд орж байгаа вирусын эсрэг эмүүдэд тогтоож өгч чадлаа. Хэдийгээр хууль эрх зүйн орчин хараахан бүрдэж амжаагүй байгаа хэдий ч эм ханган нийлүүлэх хувийн хэвшлийнхэнтэй богино хугацаанд ойлголцож, вирусын эсрэг эмийн үнийн дээд хязгаарыг тогтоож өгсөн нь цаашид ч нийгмийн, нийтийн эрүүл мэндийн төлөө нэгэн сайн жишиг болж үргэлжлээсэй. 


Н.Хулан  

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-19 13:58:55

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Williambew
dating seiten senior dating sites 100% free
Уржигдар - 91.210.251.159
Зочин
Юу нь хямд байгаан бэ үнэтэй л байна шүүдээ.Хоолны мах,гурилаач авч чхдахгүй өчнөөн айл өрх иргэд байна тэр хүмүүс ийм үнэтэй эм авах уу хоолгүй хонох уу гэсэн 2 сонголтыг алийг нь сонгох вэ бодож үзсээ үү
2021-06-20 11:32:15 - 66.181.184.153
Иргэн
Хийх л ёстой ажлаа иргэдийн щахалтаар хийцгээлээдээ ЭМЯ ныхан. Зорууг нь хамтран халаасалдаг байсан байлгуй:
2021-06-19 16:58:11 - 59.153.114.185
Иргэн
Ийм үед үнийн хөөрөгдөл бас арай шүү
2021-06-19 14:17:47 - 66.181.161.119
zochin
Дэмжиж байнаа. Иргэдийнхээ эрүүл энхийн төлөө өшөө сайн анхаараачээ
2021-06-19 14:13:50 - 192.82.89.224