"Чингис"-ийг хэн унагав

Монголын Засгийн газрын түүхэн ажлын нэг, “Чингис” бонд гаргасны нэг жилийн ой тун удахгүй болох нь. Гэвч “төрсөн өдөр”-ийн мэндчилгээ дэвш үүлэхээс урьтан, бодож тунгаах хэрэгцээ, шаардлага даанч их байна. 1.5 тэрбум ам.долларын бондын эрэлт 15 тэрбумд хүрч, энэ хэрээр манай улсын эдийн засгийн нэр хүнд, гаднынхны сонирхол бидний төсөөлж байснаас ч өндөр байгааг харуулсан.
Азид сүүлийн арван жил гараагүй өндөр эрэлт, АНУ-ын гаргасан бондоос ч бага хүүтэй “Чингис” бондыг дэлхийн том компаниуд шуураад л авав. Энэ бол 2012 оны арваннэгдүгээр сар. Манайх дахин 3.5 тэрбум ам.долларын бонд гаргахаар төлөвлөж байгаа ч одоо гаргавал хэн ч үл тооно. Өмнөх сүрхий бондын үнэ цэнэ нь уруудаж, хүү нь тэлсээр байгаа нь үүний баталгаа. Дээрх шиг шуугиан тарих хөг хэдийнэ өнгөрчээ. Энэ бол дээрх явдлаас ердөө жил хүрэхгүй хугацааны дараа буюу 2013 оны есдүгээр сар.
Айдсын тоолуур, “эргэлзэл”-ийн хэмжүүр
Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд одоогийн байдлаар 85 их наяд ам.долларын бонд гарган, эдийн засгаа хөгж үүлж, их хямралыг сөрөхөөр хичээж байгаа. Үүний дунд эзэн хаанаараа овоглосон манай бонд багтана. Эдэн дотроо үнэ цэнэ нь уруудаж яваагийн тоонд бас орно. Тодруулбал, таван жилийн хугацаатай бондын хүү 4.1 байсан бол өдгөө 7.25 болжээ. Үүнийг зүгээр л тооны өөрчлөлт, 3.15 хувийн зөрүү гэж харж болохгүй. Харин Монголыг сонирхсон хөр өнгө оруулагчдын айдсын тоолуур гэвэл зохих байх. Тэдний эргэлзээ энэ хэрээр өсчээ гэсэн үг. Анх бонд гаргахдаа ДНБ-ийхээ арван хувьтай дүйцэх энэ их мөнгийг чухам юунд зарцуулахаа мэдэхгүй шахам суусан шиг, жилийн дараа хүүгийн хэмжээ, өрийн данс томорч эхлэхэд тэр гэх томъёо, тэгнэ гэх хувилбарг үй л сууж байна. Богино хугацааны бондын мөнгийг урт хугацаанд үр ашгаа өгөх төслүүдэд зарцуулснаар байдал ч бүр бишдэв. Хугацаа дуусах 2022 он хүртэл хаа ч юм гээд аанай л тайван сууна, бид. Гарцаагүй тулах “гай”-ны хугацаа л хойшилсноос биш, болзолт цаг ирэхэд үүнээс ч том дуулиан дэгдэх вий.
Өвчин намдаах “эм”
Бонд гаргасан нь ашиг тусаа огтхон ч өгөөгүй гэж мэлзэж болохгүй. Уул уурхайн түүхий эдүүдийн үнэ хэрхэхээс улсын маань эдийн засаг бүрэн хамаардаг болохоор хямралын ч гэж хэлж болох энэ үед өнөөх бонд л аминд орж байна. Гэвч үүнийг бид “өвчин намдаах” зорилгоор аваагүй билээ. Өрийн тоолуур өдрөөс өдөрт эргэж буй болохоор ДНБ-ээ дор хаяж арван хувиар өсгөхгүй л бол бонд гаргасны нэмэр гарахгүй. Нэгийг гаргаад арвыг олохын тулд л аливаа улсын Засгийн газар эрсдэлтэй энэ тоглоомоор тоглодог шүү дээ. Нэгэнт дэлхийн санхүүгийн зах зээлд гаргасан бондоо хэрэггүй гэж халаглах, хүү нь өсөж байна гэж хашгирах цаг одоо биш. Хэдийгээр нөхц өл хүнд байгаа ч 1.5 тэрбум ам.долларыг аль болох түргэн хугацаанд ашгаа өгөх, чухал хэрэгтэй, чухам хэрэгцээтэй төсөл, хөтөлбөрт зарцуулах талаар дахин ярих хэрэгтэй болов. Долоо хэмжиж, нэг огтолж дөнг өвөл хүү өссөн ч, үүнээс давсан ашиг олох боломж одоо ч бидэнд нээлттэй гэдгийг мартаж болохгүй.
Засгийн газрын гадаад өр тэлсээр 7.6 тэрбум ам.доллор болсон энэ үед дотоод бодлого нь ч бас тэлэхгүй бол горьгүй. Бид холбогдох хүмүүсээс, тодруулбал Эдийн засгийн хөгжлийн яамны удирдлагуудаас “Чингис” бондын талаар мэдээлэл авах хүсэлт тавихад “Олон улсын зах зээлд бонд гаргасны нэг жилийн ой болох гэж байгаа учраас сонин, хэвлэлд нэг ч мэдээлэл өгч болохгүй гэж дээрээс хэлсэн” гээд тас гүрийв. Хүлээх хариуцлагыг хамтдаа үүрэх нь тодорхой атал хаашаа ч, ямар ч мэдээлэл гаргахгүй хэмээн гэдийж суумааргүй л юм. Харин ч одоо бүх нийтээрээ хэлэлцэж, ярилцах цаг биш гэж үү? Үнэн мэдээллийг нууж нуучихаад бодитоос хол зөрсөн, давс хужиртай мэдээлэл тарааж биднийг тайвшруулах гээгүй байх гэж бид найдаж байна. Хэдийгээр хэрэг явдалд биечлэн оролцож буй эрхмүүд мэдээлэл өгөхөөс татгалзсан ч “Өнөөдөр” сонин үнэн бодит мэдээллийг нууж хаалгүй танд хүргэхээр бондын өгөөж хэд хүрээд байна, үүгээр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн явц хэрхэв, “Чингис” бонд Монголын эдийн засагт эерэг, сөрөг ямар үзүүлэв, цаашид бид яах ёстой вэ гэсэн асуултын хариуг эрэлхийлсэн нь энэ юм.
www.mongolnews.mn Ж.Тэгшжаргал
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ