“Парис 2024” зуны олимп, паралимпаас медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Парис 2024” зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ.

Алтан медаль хүртсэн Уламбаярын Сүрэнжавт дөрөв, мөнгөн медаль хүртсэн Бавуудоржийн Баасанхүү, Ганбатын Болор-Эрдэнэ, Цэгмидийн Баттулга, Энхбаярын Содномпилжээ нарт тус бүр гурван өрөө орон сууц олгоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

58.1 сая толгой мал тоологджээ
Уржигдар 12 цаг 14 мин

Цас орж, явган шуурга шуурна
Уржигдар 10 цаг 10 мин