Ц.Ганхуяг: Болгар бол зүүн Европ дахь манай ойрын түнш

Монгол Улсаас Болгар, Румын, Грек, Кипр, Македони, Албани улсуудад Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажилласан Ц.Ганхуягтай ярилцлаа.

-Та Элчин сайдаар томилогдоод гурван жил өнгөрл өө. Энэ хугацаанд Европ тивд сонирхолтой үйл явдал юу болов?

-Гурван жил харвасан сум шиг өнгөрч. Намайг ажиллах хугацаанд евро бүсийн хямрал гүнзгийрч, Грек, Кипр энэ хямралыг магнайлан, евро бүсэд орох стратегийн зорилтоосоо Болгар, Румын улсууд түдгэлзээд байна. Түүнчлэн Европын холбоо Болгар, Румыныг Шенгений бүсэд элсүүлэхгүй удаа дараа хойшлуулж, Македони улсын тусгаар тогтнол, Европын холбоонд энэ улсыг элс үүлэх эсэх талаар Болгар, Грек улсууд өөр байр суурь баримталж байсан гээд тоочвол нэлээд сонирхолтой үе тохиосон.

-Монгол Болгар хоёр орны харилцаа одоо ямар түвшинд байна?

-Болгар бол манай уламжлалт найрсаг харилцаатай орны нэг. Нийслэл Софи хот нь Балканы хойгийн арав гаруй орны төв хэсэгт оршдог. Энэ утгаараа газарзүйн байрлал, бүс нутгийн геополитик, геоэдийн засгийн хувьд онцгой анхаарал татдаг. Өөрөөр хэлбэл, Европын холбооны улсуудын зүүн өмнөд хэсгийн үүд хаалга болдог. Арабын ертөнцтэй хиллэдэг чухал бүс нутаг юм. Болгараар дамжуулан ОХУаас нефть, хийн хоолойн “Өмн өд урсгал” төслийг хэрэгжүү- лэх гэж байна. Энэ төсөл нь Европын холбооны эрчим хүчний 30 хүртэл хувийг хангах ач холбогдолтой гэж үздэг.

Цэвэр байгаль, аялал жуулчлал, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ Европт байр сууриа эзэлсэн улс. Монгол, Болгар улсууд социализмын хамтын нийгэмлэгт нэг баг болон ажиллаж байсан, гол төлөв хөдөө аж ахуй нь хөгжсөн гэдгээрээ төстэй, энэ улсаас манай улсад үзүүлж байсан тусламжийн бодлого ч энэ хүрээг хамарч байсан. Өнөөгийн төвшинд худалдаа, эдийн засгийн харилцаа талаас авч үзэхэд учир дутагдалтай ч чанартай эм нийлүүлэлтээрээ манай чухал түнш орон гэж хэлж болно. Харин улс төрийн харилцааны хувьд олон улсын тавцанд бид сайн ойлголцож, бие биенээ дэмжсээр ирсэн. Монгол Улс Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орны статустай болох эхлэлийг тавихад тухайн үед Болгар улс санаачлага гарган, дэмжин ажиллаж, НАТО-той ойртон нөхөрлө- хөд ч бидэнд тусалсан түүхтэй. Намайг ажиллах хугацаанд олон жил яригдсан өрийн асуудал нэг мөр шийдэгдлээ. Хоёр орны харилцааг урагшлуулсан хэд хэдэн чухал хэлэлцээр үүд байгуулагдсан. Болгарчуудын өвөг дээдэс нүүдэлчид байсан гэдгээрээ өөрсдийн гарал үүслээ Ази тив, тэр дундаа Монгол улстай холбохыг хүсдэг эрдэмтэд их олон бий. Дунд сургуулийн сурах бичигт нь ч тиймэрхүү утгаар тусгасан байдаг юм билээ

-Болгарын дунд сургуулийн сурах бичигт ямар агуулгаар тусгагдсан байдаг талаар тодруулахг үй юу. Тухайлбал, Монгол, Болгартай холбогдох тийм сэжим юу байдаг вэ?

-Хэсэг бүлгээрээ амьдардаг, хоорондоо таарамжгүй хоёр сая гаруй славян үндэстний нутагт 100 мянга гаруй болгар Ази тивээс нүүдэллэн суурьшсан гэдэг. Тэд 681 онд нүүдэлчин удмын Аспарух хааны удирдлага доор одоогийн Болгар улсыг үндэслэн байгуулсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Манай улс төр улсаа байгуулсны 2220 жилийн ойг тэмдэглэдэг жил Болгар улс байгуулагдсаны 1330 жилийн ой тохиож, энэ арга хэмжээний хүрээнд монголын уран барималчид төр улсаа байгуулсан хаан Аспарухын морьтой хөшөөг Болгарын Стрелча хотод босгож байлаа. Мөн болгарчууд жил бүрийн хавар морь уралдуулж, үндэсний хоолоо идэн, хоороо хэмээх тойрон бүжгээ хийдэг уламжлал өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн. Үндэсний хоол нь хонины мах, таван цул бүхий будаатай хуурга юм. Үүнийгээ агнешко гэж нэрлэдэг. Ардын дуу нь манай уртын дуутай төстэй, хоолойн чадал шаардсан сэтгэлийн угаас гарсан гээд төстэй зүйл олон. Өөрсдийг өө анх тэнгэр шүтлэгтэй байсан гэж ярьдаг. Тэнгэрийг болгараар Тангра гэдэг. Өөр нэгэн баримт сөхвөл, Софи хотоос холгүй Их Тиман гэсэн нэртэй томоохон хөндий байдаг. Энэ үгийн утгыг жирийн болгарчууд сайн мэддэгг үй, эрдэмтдийн үзэж байгаагаар Бат хааны Их түмэн цэрэг байрлаж байсан гэдгээр ийн нэрлэсэн хэмээдэг.

-Болгарт монгол оюутнууд хэр олноороо сурдаг вэ?

-1990-ээд оноос өмнө манай улсын 500 гаруй иргэн урт хугацаагаар, 2000 гаруй иргэн богино хугацаагаар сурч мэргэжил эзэмшсэн статистик мэдээ байдаг. Харин 1990-ээд оноос хойш байдал эрс өөрчлөгдсөн. 2009 оны байдлаар 10 гаруй оюутан суралцаж байсан бол одоогийн байдлаар оюутны тоо 60 болсон. Хоёр улсын хооронд үүссэн шилжих рублийн өрийн хэлэлцээрийг дуусгавар болгосноор хөдөө аж ахуй, хүнсний чиглэлээр 35-40 оюутан бакалавр, магистрантур, докторантурт нэмж сургахаар үндсэндээ тохиролцоод байна. Цаашид хөдөө аж ахуй, хүнс, эмийн үйлдвэрлэлийн чиглэлээр иргэдээ түлхүү сургах хэрэгтэй гэж үзэж байгаа. Мөн Кипртэй харилцах харилцаа сүүлийн 20 гаруй жил зогсонги байсныг бидөөрчилж, дипломат болон албан паспорттой иргэд харилцан визгүй зорчдог болгосон. Болгартай мөн энэ чиглэлд идэвхтэй ажилласны үр дүнд өмн ө байгуулагдсан боловч хуучирсан хэлэлцээрийг шинэ нөхцөл байдалд баяжуулан шинэчлэн байгууллаа. Бусад улстай идэвхтэй ярилцаж байна. Харилцаа үндсэндээ зогссон байсан Македони улсын Засгийн газрын тэтгэлгээр 2010 оноос мэдээллийн технологийн чиглэлээр зургаан оюутан сурч, Кипрт аялал жуулчлалын чиглэлээр 2010 оноос 10-аад оюутан бакалавр, магистрантурт суралцаж байна.

-Болгар Шенгений бүсэд нэгдээг үй удаад байгаагийн шалтгаан юу вэ?, Болгар улс манайд Элчин сайдын яамаа хэзээ нээх бол?

-Европын комиссоос жил бүр гаргадаг илтгэлээс үзэхэд, Болгар улсын зохион байгуулалттай гэмт хэргийн байдал, авилга хээл хахуультай хийх тэмцэл, хил хамгаалалт, шүүхийн системийн дутагдлыг гол төлөв шүүмжлэн элсүүлэх асуудлыг хойшлуулсаар байгаа юм билээ. Энэ дүгнэлтэд Румын улс мөн адил хамрагдаж байна. Эхний ээлжинд агаарын хилээр нэвтрэхэд Шенгений визтэй бол шууд зорчих боломжийг болгарчууд зөвшөөрсөн. Хуурай болон усан замаар хил нэвтрэх асуудал жаахан удаашралтай байж магадгүй юм. Болгар улс манайд Элчин сайдын яамаа сэргээн ажиллуулах талаар бид хичээж ажилласан. Хоёр улсын төрийн тэргүүнүүд 2012 онд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр энэ асуудлыг хөндөн ярилцахад Болгарын тал ойрын хоёр жилийн дотор багтан ЭСЯ-аа нээхээ мэдэгдсэн. Энэ нь одоо ажил хэрэг болж, энэ оны наймдугаар сард Болгарын Засгийн газар Монгол Улсад ЭСЯ-аа сэргээн ажиллуулах шийдвэр гаргаад байна.

-Болгарт Элчин сайдаар ажиллахад хүндрэл учирч байв уу?

-Эхэндээ бага зэрэг хүндрэлтэй байсан. Дипломатуудад улсаа төлөө- лөн хийхгүй ажил гэж бараг байхгүй л дээ. Бүх салбарын ойлголт, мэдлэгтэй байх нь дипломатч хүнд тавигдах эхний шаардлага юм. Нөгөө талаар Элчин сайд нь дипломатын багаа хэр зөв удирдаж, хамт олноо хэр зөв бүрд үүлж ажилласан гэдгээс их зүйл хамаарна. Гадаадын иргэдэд виз олгож, харилцааны баримт бичгүүд дээр ажиллахаас гадна улс орноо мэдээллээр хангах, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, иргэний бүртгэл явуулах, гэрлэлт, төрсөний бүртгэл, нотариатын үйлчилгээ үзүүлэх, тухайн улсад улсаа сурталчлах, ЭСЯ-ны төсөв хөрөнгө оруулалтын бодлого боловсруулах, уулзалт хүлээн авалт зохион байгуулах гээд дипломатуудад оролцохг үй юм гэж үгүй. Аж ахуйн ажил ч их. Чухал ажил бол дипломат үйл ажиллагаа гэдэг нь тодорхой. Хуурай албаны яриа өрнүүлэхээс илүүтэйгээр хүмүүстэй ойртож нөхөрлөх, чин сэтгэлийн харилцааг эрхэмлэх зэрэг хувийн харилцаа нь холыг ойртуулахад тус дөхөм болж байсан.

-ЭСЯ-ны аж ахуйг бэхжүүлж, хөрөнгө оруулалт хэр хийж байна. Зарим ЭСЯ-ны байр их хуучирсан гэдэг юм билээ.

-ЭСЯ-ны байр 1979 онд Лхагвас үрэн жанжин Элчин сайдаар ажиллаж байх үед ашиглалтад орсноос хойш их засвар бараг хийгдээгүй, халуун үед их халах, хүйтэн үед суухын аргаг үй даарах зэрэг бэрхшээл байсан. ЭСЯ-ны автомашины паркийг бүрэн шинэчилж, оффисын төрөлжсөн өрөөнүүд, архив, хангамж, хүлээн авалт, уулзалт, гал зуухны танхимуудыг шинэчлэн байгуулсан. ЭСЯ-ны паркад болон байранд 150 хүний хүлээн авалт зохион байгуулах хүчин чадал бүрдсэн. 1990-ээд оны дундаас хойш эмх замбараагүй байсан бичиг хэргийг эмхэлж, архивын ажил сайжирсан. Ажилтнууд ажиллах нөхцлөөр хангагдаж, дотоод сүлжээгээ бүрэн ашигладаг, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх талаар ажлын зохион байгуулалт хийж, тохирсон урамшуулын системийг хэрэглэснээр хүн бүр өөрт ногдох ажил үүргээ амжилттай гүйцэтгэх боломжтой болсон.

-Таныг болгар хэл дээр дуулдаг гэж тэнд сурдаг оюутнууд ярьж байхыг сонссон?

-Дипломатууд суугаа орныхоо түүх, соёл, зан заншлыг сайн судалж, тэр хэмжээгээр харилцаандаа хэрэглэж заншвал үр дүн гарах нь илүү гэдэгт итгэдэг учраас томилогдож очингуут болгарын ард түмний хамгийн дуртай, нийтлэг дуу, манайхаар бол ардын дуу маягийн нэг дууг зориуд сурсан нь олон арга хэмжээн дээр хэрэг болсон шүү. Македонско девойче гэдэг дуу л даа. Харилцааг зөөллөх, гарах шийдвэрийг түргэтгэх, гол нь хүмүүс хоорондын дотно нөхөрлөлийг бий болгоход дуу хуур их үүрэгтэй санагддаг. Тэр тусмаа суугаа орныхоо эх хэл дээр нь дууг зөв дуулж сураад хэрэгтэй үед нь ганц ая барьчихад уур амьсгал их өөрчлөгдөнө шүү. Дипломатч л гэхээр ярвайсан, үг яриагаа зөөж ядсан гэсэн ойлголт өнгөрсөн зуунтайгаа хамт түүх болон үлдэж. Өнөө цагт уян хатан, түргэн шуурхай, оновчтой үйл хөдлөл дипломатуудаас шаарддаг болсон байна. Гадаад хэлний мэдлэг мэдээж чухал, түүнээс гадна манайхан ярьдагдаа “хүний эвийг олох чадвар” юу юунаас илүү хэрэгтэй санагддаг.

-Солонгосын Элчин сайд Жон Ил монголчуудыг дагаж чонын ан сонирхож л дээ. Тэр талаараа “Чоныг олуулаа хамтарч агнадаг юм билээ. Монголчууд үүн шигээ аливаа зүйлийг хийхдээ хамтарч байвал юуг ч бүтээх юм байна гэсэн бодол төрсөн” гэсэн байсан л даа. Энэ нь бидний хамгийн том сул талыг тун сайн олж харсан дүгнэлт шиг санагдсан. Тэрэн шиг болгарчуудын сул тал юу байна вэ?

-Болгарчуудын сул тал гэхээсээ илүү сайн чанаруудыг эхлээд ярих нь зүгээр болов уу. Болгар хүн найзлах, нөхөрлөх дуртай. Итгэсэн хүндээ үнэнч. Хуримтлуулах ухаан яс маханд нь шингэсэн гэж хэлж болно. Маш хөдөлмөрч. Ер нь бараг айл болгон өөрийн гэсэн ногоон байгууламжтай, дарс, хүнсний ногоо, даршаа өөрсд өө бэлтгэчихдэг. Болгарчуудыг ухаантай ард түмэн гэж би боддог. Энэ улсад шатрын эрэгтэй, эмэгтэй дэлхийн аваргууд байна. Математик, мэдээллийн технологийн салбарт болгарчууд дэлхийд дээгүүрт орно шүү. Социализмын үед социалист орнуудыг “Правец” нэртэй компьютерээр хангаж байсныг манайхан сайн мэднэ. Энэтхэгийн Банглор, Германы Вальдорфийн дараа дэлхийн аутсорсингийн гурав дахь төвөөр Софи хот шалгарсан. Сул тал гэвэл, хүнд сурталд нэлээд автсан юм болов уу гэсэн сэтгэгдэл төрсөн. Шийдвэр гаргахдаа уддаг, түүндээ ч хүмүүс нь дассан, тэгэх ёстой гээд бодчихсон. Энэ хэв маяг ажил явуулахад заримдаа саад болдог байсан. Үүнийг даван туулах сайн арга бол хувийн сайн харилцаа гэж хэлж болно.

-Та Болгарын Ерөнхийлөгчийн зарлигаар хоёр орны харилцаанд онцгой гавъяа байгуулсан хэмээн Мадарын морьтон одонгоор шагнуулсан. Энэ одонгийнхоо талаар сонирхуулахг үй юу?

-“Мадарын морьтон” одон дээр морь унасан баатар эрийг хөл доорх арслангаа жадаар сүлбэсэн байдалтайгаар дүрсэлсэн байдаг. Энэ нь ялалт, дийлдэшгүй хүч чадлыг илэрхийлсэн бэлгэдлийн утгатай юм. Тиймээс ч “Мадарын морьтон” нь Болгарын сүр хүчний гол бэлэгдэл гэж үздэг. Болгарын зүүн хойд хэсэгт орших багцаагаар 100 орчим метр өндөр эгц цавчим хадны доод хэсэгт буюу тухайн гадаргаас дээш 23 метрийн өнд өрт 710 онд энэ бүтээлийг буулгасан гэж судлаачид үздэг юм байна. Сийлбэрт мөнхөрсөн баатар эрийг VIII зууны эхээр Болгарын эзэнт гүрний тө- рийн эрхийг барьж байсан Хан Тервел гэх таамаг хүчтэй яригддаг, болгарын нүүдэлчдийн хаан ч гэж үздэг.

-Таны гэр бүл Болгар нутагт хэр идээшив?

-Болгар орны цаг агаар, уур амьсгал монгол хүнд таардаг. Болгарт ирсэн хүн бүр л ийм сэтгэгдэлтэй байдаг. Болгарын баруун өмнөд бүс нутаг л гэхэд газар дундын тэнгисийн зөөлөн дулаан уур амьсгал ноёлсон, Сандански хотын орчимд аастам эмчилдэг тусгай газруудтай, нийт улс даяараа рашаан ус элбэг, ой модоор баян, их халуун ч биш, их хүйтэн ч биш сайхан нутаг гэж боддог. Болгарын талаар нэгэн домог байдаг. Бурхан дэлхийн улсуудад газар хуваарилж дууссаны маргааш болгар, грек хоёр нөхөр хөтлөлцөн ирээд газар гуйж гэнэ. Бурхан: газар дууссан гэж хариулж. Нөгөөх хоёр урд өдөр нь тасарч унатлаа дарс хүртсэнээ хэлж дахин дахин газар гуйж дээ. Бурхан нэлээд бодолхийлснээ: За яахав, та хоёр үнэнээ өчсөн учраас өөрийнхөө газраас тасалж өгье дээ гэж. Энэ үеэс хойш Болгарыг бурханы нутаг хэмээн нэрлэх болсон юм гэдэг. Зээ маань Болгарт төрж өвөө болсон доо. Хөл газар хүрэхгүй баярлана гэдэг тийм л сайхан мэдрэмж төрсөн шүү.

Х.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ