Монгол дахь хөрөнгө оруулалт нэг хуулиар өөрчлөгдөхгүй

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 1-ээс Монгол улсад гадаадын хөрөнгө оруулагчдад илүү таатай нөхцөл бүрдүүлэх боломжтой “Хөрөнгө оруулалтын тухай” шинэ хууль үйлчилж эхлэх ажээ. Хуулийг баталсан УИХ-ын гишүүд энэхүү хуулинд ихээхэн найдвар тавиад байгаа юм байна. Одоо Монгол улсын эдийн засаг гадаадын хөрөнгө оруулалт эрс буурснаас болон ашигт малтмалын экспорт буурснаас хүнд хэцүү үеийг даван туулж байгаа юм. Үүний улмаас төгрөгийн ханш унах, бараа таваарын үнэ ханш нэмэгдэх гэх мэт эдийн засгийн таагүй байдал үүсгээд байна. Шинэ хуулийг энэ оны хавар санаачилсан бөгөөд шинэ хууль нь хоёр хуулийг орлож байгаа юм. Эхнийх нь 20 жилийн өмнө баталсан “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль” бол хоёр дахь нь гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг өнгөрсөн оны 5-р сард УИХ-ын Сонгуулийн өмнө буюу Засгийн газрын тэргүүн Сү. Батболдыг байхад баталсан.

Гадаадын хөрөнгө оруулалтыг нилээд хязгаарласан энэхүү хууль ихэнхдээ зусарч хууль болсон гэж үздэг. Өмнөх хуулийн гол зорилго бол Монгол Ардын Намын талд сонгогчдын саналыг татахад оршиж байсан юм. Энэхүү хуулиар Монголын төрийг төлөөлөх УИХ, Засгийн газар гадаадын аливаа компаниудынхөрөнгө оруулалтыгүнэлэх болсон. Үүнийг Монголын болон олон улсын шинжээчид ялгаварлан гадуурхал хэмээн дүгнэсэн бөгөөд чухамдаа бол Монголдгадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан шалтгаануудын нэг нь байсан. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөх шинэ хуулиар гадаадын хөрөнгө оруулагчдыг ялгаварлах явдал арилсан байна. Одооноос Засгийн газар, УИХ тус улсын зах зээлд гадаадын хувийн хөрөнгө оруулагчид нэвтрэх үйл явцад оролцох эрхгүй болсон.

Гэхдээ гадаадын төрийн компаниудаас хөрөнгө оруулалт хийхэд Монгол улсын эдийн засгийн хөгжлийн яамны дэмжлэг шаардагдана. Энэхүү арга хэмжээ нь юуны түрүүнд ОХУ, БНХАУ-ын төрийн компаниудын эсрэг чиглэгдсэн гэж улс төр судлаач, монгол судлаач Владимир Родионов ийн ярьж байна .

Чухамдаа Орос, Хятад улсуудын төрийн компаниуд Монголын эдийн засагт голчлон оролцож байна. Энэ бол сүүлийн жилүүдэд томоохон хөрөнгө оруулагчийн үүргийг горилж байгаа Оросын төмөр зам, “Эрдэнэт” үйлдвэр болоод “Монголросцветмет” компаний үнэт цаасны томоохон эзэмшигч Ростехнологи, Монголд ураны орд газрыг боловсруулахаар хөрөнгө оруулахаар санаархаж байгаа “Росатом” нар юм .

Хятадын тухайд яг ийм зүйлийг хэлж болох байна. Энэ бол China Shenhua Energy, Chinalco болон бусад компаниуд багтана. Энэ хуулийн зүйл заалтаас Монгол Улсын эрх баригчид Орос, Хятадын нөлөөг хязгаарлах эрмэлзэлүүд харагдаж байна. Хөрөнгө оруулалтын шинэ хуулинд хөрөнгө оруулагчдад 5-10 жилийн хугацаатай татварын нилээд хөнгөлөлт үзүүлэхээр заасан бөгөөд эдгээр нь тухайн хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулалтын салбарын шинж чанар болон хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа явуулах газраас шалтгаална.

Жишээ нь, хөрөнгө оруулагчид 15 тэрбум төгрөгийн /9 сая орчим долл./ хөрөнгө оруулалт хийхэд дөрвөн төрлийн хөнгөлөлт эдэх ажээ. Хөрөнгө оруулагч ашиг орлого, гааль, НӨТ болон ашигт малтмалын нөөцийг ашигласны татварын хөнгөлөлт авна.
Гэхдээ Монгол улсын эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дан ганц энэ хууль хангалтгүй гэж Владимир Родионов үзээд “Эдийн засгийн тулгамдсан асуудлуудын эх үүсвэр түүхий хуулиудаас гадна Монголын Засгийн газар болон “Оюу Толгой” орд газрын төслийг хэрэгжүүлэгч Австрали-Их Британий “Рио-Тинто” концерны хоорондын удтал үргэлжилсэн маргаанд байгаа юм. Өнгөрсөн зун Австралийн тал төслийн хоёрдугаар хэсгийг зогсоохоор шийдвэрлэсэн нь маргаанд хүргэсэн юм” гэв.

Түүнээс гадна Монголын хууль тогтоомжид эдийн засагт ихээхэн нөлөөтэй хоёр хууль байдаг. Энэ бол “Гол усны ай сав болон ой модтой дүүрэгт ашигт малтмал олборлох болон хайгуул хийхийг хориглох тухай хууль юм“. Энэхүү хууль нь алт болон ашигт малтмалын олборлолтод хөрөнгө оруулсан гадаадын олон компаниудын үйл ажиллагааг хязгаарладаг. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хязгаарладаг бас нэгэн хууль бол “Ашигт малтмалын тухай хууль” юм. Энэхүү хоёр хуулинд өөрчлөлт оруулах эсвэл цуцлахгүйгээр шинэ хууль эерэг өөрчлөлтүүд авчрахгүй ажээ.

Монголын эдийн засаг эрүүлжих боломжгүй бас нэгэн нөхцөл бий. Монгол улс Хятадтай нягт холбоотой, Хятад Монголын байгалийн нөөцийн үлдсэн гол импортлогч билээ. Одоогийн байдлаар Хятадад үйлдвэрлэлийн уналт ажиглагдаж байна. Монголын экспорт мөн адил хүнд бэрхшээлтэй байна, тиймээс улсын эдийн засаг ч мөн адил юм. Эдгээр хүчин зүйлүүдийг тооцон үзэхэд, хөрөнгө оруулалтын шинэ хуулийн нөлөө монголын парламентчдын найдаж байгаагаар тийм ч их нөлөөгүй байх болно гэж оросын шинжээч таамаглаж байна.

ЭХ СУРВАЛЖ: ОРОСЫН ДУУ ХООЛОЙ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ