Төрийн алба төрлийн алба болсон уу: Ц.БЯМБАЖАВ БА ЗХЖШ

Энхийг сахиулагчдаар нь манай Зэвсэгт хүчнийг дэлхий мэддэг болсон билээ. 2003 оноос хойш Монголын нэр дэлхийд танигдаж, тэр хэрээр Зэвсэгт хүчний нэр хүнд ч өссөн. Тиймдээ ч Зэвсэгт хүчинд алба хаах сонирхолтой залуусын тоо жил бүр нэмэгдэж байгаа гэж ЗХЖШ-ынхан хэлдэг.
Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын мандаттай болон НАТО-гоос явуулж буй олон улсын цэргийн ажиллагаанд оролцож, тухайн орнууддаа монгол цэргийн тэсвэр хатуужил, чадвараа гайхуулж байна. Сүүлийн жилүүдэд манай Зэвсэгт хүчний удирдлагууд Энхийг сахиулах ажиллагаа руу анхаарлаа хэт хандуулж, үүрэг гүйцэтгэж ирсэн удирдах албан тушаалтныг дээгүүр албанд томилох бодлого баримталж буй. Үүнийг ахмад үеийнхэн нь “Цэрэг удирдаж, байлдах тактик боловсруулж сураагүй хүүхэд ЗХЖШ-т том дарга болдог боллоо.
Монгол Улсын Зэвсэгт хүчний жаншин штабын чадамж муудаж байна. Тиймдээ ч байлдааны түр дүрмээ Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад батлуулснаас хойш шинэчлэн боловсруулж, жинхэнэ дүрэмтэй болж чадаагүй байгаа” хэмээн буруутгадаг. Жинхэнэ дүрмийг нь батлан боловсруулах чадвартай боловсон хүчин ЗХЖШ-т олдохоо больсон, боловсон хүчний бодлого алдагдаж, мэргэжилтэй боловсон хүчнээ халж, сольж, дов жалга, танил тал ах дүүсэг байдлаар ЗХЖШын удирдлага ажилдаа ханддаг болсонтой энэ бүхэн холбоотой гэж учир мэдэх хүмүүс шүүмжилж байна.
Хэдэн бор цэргийнхээ хүчээр нэр хүндээ өсгөж буй Зэвсэгт хүчний жанжин штабыг бид энэ удаа “онилсон” нь учиртай. Зэвсэгт хүчин аль нэг нам эвсэл, улс төрийн хүчнээс хараат байж болохгүй гэдэг зарчмын үүднээс сурвалжилсан юм. Зэвсэгт хүчний анги салбарын захирагч нарыг нэг хүний үзэмжээр шахуу томилж, чөл өөлж, шилжүүлдэг. Тиймээс ардчилал зах зээлд шилжсэнээс хойш томилогдсон ЗХЖШ-ын үе үеийн дарга нар өөрийнхөө гарын хүмүүсийг томилж, өмнөх даргын үед байсан захирагчийг чөлөөлдөг нь хэвшил болоод байна.
1.ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав. Анх 1996 онд Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар томилогдсон. Тухайн үеийн Батлан хамгаалахын сайд Д.Дорлигжавт эхнэрийнх нь дүү Дарь.Сүхбаатар хэлж, таниулснаар дэд хурандаа цолтой байсан хүн хурандаа цол хүртэж, түүнээс хойш гурван сарын дараа хошууч генерал цол зүүсэн гэдэг. Түүнээс хойш Ардчилсан намд элэгтэй хэмээн Д.Дорлигжавын ивээлд орсон аж.
2. Бригадын генерал Т.Дашдэлэг. Ц.Бямбажав ЗХЖШ-ын дарга болмогцоо Ц.Тогоо, А.Ганбатын хүмүүстэй хамтарч ажиллахгүй хэмээн зарим анги салбарын захирагч нарыг өөрчилж, өөрийнхөө хүмүүсийг тавьсан гэдэг. Түүний хамгийн тод жишээ нь найз Т.Дашдэлэгийгээ Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар томилж, бригадын генерал цол олгуулсан. Харамсалтай нь найз Т.Дашдэлэг нь андынхаа итгэлийг даалгүй, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн мэдэлд байсан байлдааны сөнөөгч-бөмбөгдөгч “Миг- 21” онгоцны моторыг хойд солонгосчуудад худалдах гэрээ байгуулсан хэрэгт холбогдож, Ж.Бямбаноров нарын хүмүүсийг хөлдөө чирчихээд байгаа.
3.Ц.Бямбажавын хүү Б.Баяржаргал. Т.Дашдэлэгийг 337 дугаар ангийн захирагчаар ажиллаж байх үед хүү Б.Баяржаргалыгаа тус ангид энгийн ажилтан хэмээн томилж, цалинжуулж байв. Улмаар найзыгаа АДХЦ-ийн командлагчаар татаад хүүгээ ч Зэвсэгт хүчний 303 дугаар анги рүү шилжүүлсэн гэдэг. Улмаар АНУ руу сургуульд явуулсан сурагтай.
4. Бэр Мягмарсүрэнгээ жирэмсэн байхад нь Зэвсэгт хүчинд ажилд оруулж, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид Биеийн тамирын зааварлагчаар томилон, дэслэгч цол олгожээ.
5.Нийслэлийн Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаяр. Ц.Бямбажавын авга ахын хүү Ц.Анхбаяр Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид тоо бүртгэлийн офицероор ажиллаж байв. Ахынхаа буянаар албан тушаал ахиж, гурван өлзий буюу хурандаа цол зүүжээ.
6.Садангийн дүү болох Баярсайханыг ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн орлогч даргаар томилжээ. Улмаар ЗХЖШ-ын Хяналт, шалгалт үнэлгээний газрын орлогч даргаар томилж буй. Тэрбээр ОБЕГ-т ажиллаж байгаад халагдсан нэгэн аж.
7.Ахлагч Л.Нарантуяа гэх эмэгтэй Сьерра Леон улсад энхийг сахиулах ажиллагаанд явахдаа жирэмсэн болж, нэг хэсэг хэвлэлийнхний бай болж, ЗХЖШ-ын дарга нагац ахынхаа чихийг халууцуулсан. Ц.Бямбажав генералын төрсөн эгчийнх нь охин Л.Нарантуяа офицер болж, өдгөө Зэвсэгт хүчний 353 дугаар ангид томилогдон ажиллаж байна. Харин түүний нөхөр Б.Шинэбаяр нь Зэвсэгт хүчний 353 дугаар ангид Зэвсгийн дарга хийж буй гэнэ. Тэд Зэвсэгт хүчний алба хаагчдад зориулсан байранд дараалалгүйгээр орсон бөгөөд үүнд нь армид насаараа ажилласан офицерууд дурамжхан байдаг бололтой.
8.Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн захирагчийн орлогч Л.Баатарзориг. Тэрбээр бас л ЗХЖШ-ын даргын садангийн хүн. 1992 онд цэргийн албанаас ахлах дэслэгч цолтой халагдсан нэгэн. Цэргийн тэтгэвэрт гарах насны хязгаар хэтэрсэн түүнийг Баянхонгор аймагт барилгын цэргийн анги байгуулагдмагц захирагчийн орлогчоор томилж, хошууч цол олгожээ.
9. АДХЦ-ийн командлалын хэлтсийн дарга, хурандаа Ч.Болдбаатар. Завхан аймаг дахь Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан тэрбээр согтуудаа ЗХЖШ-ын даргын зөвшөөрөлгүйгээр түгшүүр зарлан бие бүрэлдэхүүнийг аймгийн төв талбай дээр жагсаасан хэмээн хэвлэлээр бичигдэж байсан нэгэн. Тэрбээр “Та нар намайг Завхан аймгаас зайлуулж чадахгүй” хэмээн офицер, ахлагч нартаа агсамнаж байсан талаар тухайн үед зарим хэвлэлд бичиж байв. Өдгөө тэрбээр командлагчийнхаа буянаар албан тушаал ахиж, хэлтсийн дарга болоод байгаа юм.
10.ЗХЖШ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Төмөрхуяг. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын төрс өн ахынх нь хүү тэрбээр математикч мэргэжилтэй. Тасаг цэрэг ч удирдаж үзээгүй түүнийг ийнхүү албан тушаалд томилогдсон нь ЗХЖШын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавын Д.Дорлигжавт өгч буй хариу гэх хүн байна.
11. Хурандаа Д.Содномцог. ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайгийн ангийн анд тэрбээр Сьерра Леон улсад багийн захирагчаар үүрэг гүйцэтгэж байхдаа архи ууж, энхийг сахиулагчдаа жагсаан удирдлага дороо ажиллаж байсан хүм үүстэйгээ гар зөрүүлсэн хэмээн хэвлэлээр бичигдэж байв. Түүнтэй зодолдсон гэх хүмүүс нь ажлаасаа халагдаж, Д.Содномцог Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнд үлдэн ажиллаж байна. Зэвсэг хүчний анги салбарын захирагч нар ЗХЖШын даргынхаа гарын хүмүүс. Түүний үгэнд ороогүй захирагч нар ажлаасаа чөлөөлөгддөг болсон тул айж явбал аминд өлзийтэй гэх болжээ. Төрийн албаны шалгалт авдаггүй байгууллага болохоор Зэвсэгт хүчин ямар нэгэн хүн шургалахад амар байгууллага бололтой.
Г.БОЛД
ӨНӨӨДӨР СОНИН
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ