Он гарна, "Оюутолгой" ч гацаанаас гарна

Хэдийгээр Дэлхийн банк ирэх онд Монголын эдийн засаг 12.5 хувиар өснө хэмээн таамагласан ч Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал үүнээс ч ихийг хүлээж буй аж. Тэрбээр “Wall Street Journal”-д ярилцлага өгөхдөө “Ирэх онд хөрөнгө оруулагчид буцаад ирнэ, тэд ажилдаа орно. Оны эцэст эдийн засгийн өсөлт 11 хувьтай байна. Харин ирэх оныг би өөдрөгөөр харж байна. Эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрнэ байх” хэмээн ярьжээ. Ийм уужуу байгаа нь “Оюутолгой” төсөлтэй шууд холбоотой гэдгийг ч тэрбээр нуусангүй. “Хоёр дахь шатны бүтээн байгуулалт магадгүй ирэх сард, эсвэл ойрын хоёр, гурван сарын дотор эхлэх байх. Хөрөнгө оруулалтын хэмжээг дөрвөн тэрбум ам.долларт барих талаар бид ярилцаж байгаа” хэмээн тэрбээр ярьсан байна. Ийм өөдрөг, ийм итгэлтэй мэдэгдэж буйнх нь цаана бидний мэдэхгүй ямар нэг сайн мэдээ байгаа бололтой. Нэгэнт Монголын эдийн засаг-Оюутолгой гэсэн шууд хамаарал бий болсон учраас үйл ажиллагаа нь саадгүй хөвөрвөл эдийн засаг 17 хувьд хүрч өсдөг, гацвал энэ тоо ч бас дагаад саардгийн жишээг бид энэ жил бэлхнээ харлаа. Түүчээ төсөл гэдэг утгаараа араас нь залгах олон төсөл, хөрөнгө оруулалт ч дэнжигнэдэг юм байна гэдгийг ч үзлээ. Харин энэ оны сүүлчээр өрнөж буй үйл явц, үүнтэй холбоотой мэдээлл үүд ирэх жилийг Төвбанкны тэргүүн Н.Золжаргал шиг өөдрөг харахад хүргэж байна.

Далд уурхайн бүтээн байгуулалт зогсож, 1700 гаруй хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн дуулиант үйл явдлын дараа нөхцөл байдал хэсэгтээ хурцадсан ч, хоёр тал харилцан ойлголцол, нэгдсэн зөвшилцөлд хүрэх гэж энэ намар Лондонд нэг, Улаанбаатар нэг хуралдаж, эхнээсээ асуудлаа шийдэж байгаа гэсэн мэдээг нийтэд түгээсэн. Үүнээс улбаатайгаар хөр өнгө оруулагчид ч энэ зүг эргэн харж, дараахан нь манай төр засгийн удирдлагууд хөр өнгө оруулалтын салхийг дахин эхлүүлэхээр тал тал тийш явсан. Мөн өнгөрсөн сарын дундуур “Turquoise Hill resources” компани хоёр дахь шатны бүтээн байгуулалтыг санх үүж үүлэхийн тулд зах зээлд хувьцаагаа арилжин, 2.4 тэрбум ам.доллар босгохоор болсноо зарласан. Энэ бол ирэх жилд үүсэх асуудлын их том хувийг шийдсэн хэрэг. Тус компанийн гүйцэтгэх ерөнхий захирал Кэй Пристли хувь нийлүүлэгчдийн төсөлд эзэмших хувь, бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн шалтгаан, усны хангамж тэрг үүтэй 30 асуудлыг ирэх оны эхний улиралд багтаан нэг тийш болгох байх гэж мэдэгдсэнийг ч сайны дохио гэж үзэж байна.

Дээрх үйл явдлууд нь хоёр тал зөвшилцөлд хүрч, дэлхийн хэмжээний том ордоо хөдөлгөөнд оруулахыг чармайж, хичээж буйн илрэл. Тэгэхээр он гараад 1700 гаруй хүн эргэн ажилдаа орж, тэгээд Монголын эдийн засгийн хөдөлгүүрт эрч нэмэх нь (энэ зуур дахиад ямар нэг муу үйл явдал болчихгүй л бол). Энэ оны сүүлийн улиралд Оюутолгойн ордоос 93.2 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, 57.2 мянган тонныг экспортлох тооцоо бий. Энэ нь манай улсын экспортын өсөлтийн 10, ДНБ-ий өсөлтөд 5.7 хувийн нөлөө үзүүлж буй. Хэрэв хоёр дахь шатны буюу далд уурхайн бүтээн байгуулалтыг хурдхан эхлүүлбэл дээрх тоо хэд дахин өсөж, Монголын эдийн засаг ч тэр хэрээр цойлох учиртай. Хэдийгээр сүүлийн хоёр жил дараалан манай улсын эдийн засгийн өсөлт саарсан ч, ирэх онд төсвийн зарлагаа ахиад л ахиулж тооцсон. 7.6 тэрбум ам.долларын төсвийн “даалгавар” биелэх эсэхэд далд уурхай гараанаас гарах үгүй нь шууд хамаарна. ДНБ-ийг ирэх онд 18.4 хувиар нэмж, 20.5 их наяд төгрөгт хүргэх зорилго ч бас үүнтэй холбогдоно.

Оюутолгойн олборлолтоос хамааран ирэх онд манай улсын гадаад худалдааны тэнцэл сүүлийн таван жилд анх удаа ашигтай гарч магадг үй байгаа. Учир нь гадаад худалдааны нийт бараа эргэлт ирэх онд 16.7 тэрбум ам.доллар болох бөгөөд экспорт 8.4 сая ам.доллар, импорт 8.3 сая ам.доллар болох тооцоог Эдийн засгийн хөгжлийн яам гаргасан. Экспорт л гэхэд дангаараа 31.9 хувиар өсөх хүлээлт буй. Төлөв ийм байна. Бидний хамгийн сүүлд авсан мэдээллээр “Turquoise Hill resources” компани уржигдар буюу энэ долоо хоногийн мягмар гаригт “NASDAQ”, НьюЙоркийн хөрөнгийн биржид нэмэлт хувьцаагаа хаалттай хэлбэрээр арилжиж эхэлсэн аж. Мөн “Bloomberg”-ийн мэдээлж буйгаар өчигдөр Торонтогийн хөр өнгийн биржид хаалттай хэлбэрээр арилжсан гэнэ. Нэгж хувьцааных нь ханш 4.38 ам.доллар болж нэмэгдсэн мэдээлэл ч бас бий. “Оюутолгой” компани ирэх онд 150-175 мянган тонн зэс, 700-750 мянган унци алт олборлохоор тооцоолсон тухай ч тэнд бичжээ. Энэ мэтчилэн үйл явдал цааш хөвөрсөөр, ирэх оны сураг, таамаг ч нэг нэгээрээ гарч эхэллээ.

Удахгүй шинэ он ч гарна, дагаад Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалт ч эхлэх нь гэсэн хүлээлт олны дунд үүслээ. Энэ дахиад өөрчлөгдөх вий, эргэж буцсаар “царцчих” вий гэсэн эмээлт ч бас бий. Учир нь Оюутолгойн асуудлыг хэр хурдан шийдэж, бүтээн байгуулалтыг өрнүүлж, бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэхээс манай улсын эдийн засгийн өсөлтийн хурд хамаарна шүү дээ. Ойрын жилүүдэд дэлхийд зэсийн нийлүүлэлт нэмэгдэж, зах зээл эрсдэлтэй болох таамаг байгааг шинжээчид дуулгах болсон. Үүнтэй холбоотойгоор “Рио Тинто” 2015 он гэхэд хөрөнгө оруулалтаа хоёр дахин бууруулна гэдгээ саяхан мэдэгдсэн. Дэлхийн зах зээлд өрнөж буй үйл явцыг бид зохицуулж чадахгүй нь нэгэнт тодорхой. Харин дотоодод үүссэн дээрх асуудлыг түргэн шийдэх гарцыг олох нь бидний л хийх ажил шүү дээ.


Ж.ТЭГШЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ