Б.Батзориг: Дүү маань “Би үхэх нь тодорхой. Намайг дараа нь яаж үхсэн гэх юм бол доо" гэсэн

Манай сонины сэтгүүлч Малайзад амиа алдсан монгол бүсгүйн хэргийг сурвалжлаад ирсэн билээ. Тэрээр тэнд байхдаа талий­гаа­чийн ах Б.Батзориг­той ярилцжээ.

-Талийгаач тантай утсаар ярьсан гэсэн. Тэр талаараа дэл­гэ­рэнгүй яриач?

-Над руухэд хэдэн удаа ярьсан. Нэг удаа намайг зуслангийнхаа байшинд байхад ярьсан. Тэгэхэд сүлжээ унаад байсан юм. Дүү маань "Ах аа, би хүмүүсээс зугтааж явна. Хүмүүс намайг зодоод байна" гэж хэлэх сонсогдсон. "Ямар хүмүүс вэ" гэхэд "Монгол охид" гэсэн. Тэр өдрөө дахиж яриад "Намайг зарчихлаа шүү дээ. Ямар аймаар юм бэ" гэж хэлэхийн зуур сүлжээ унасан. Маргааш ньБаян­зүрх дүүргийн цагдаа дээр очоод өргөдөл өгсөн. Өмнө нь өгсөн хоёр, гурван өргөдөл байсан юм. Баян­зүрх дүүргийн цагдаагийн газар нэг л ажиллаж өгөхгүй байсан. Тэгэ­хээр нь Эрүүгийн цагдаагийн газ­рын Хүний наймаатай тэмцэх тасаг руу нь очсон. Энэ тухай хэлсэн. Маргааш нь манай ээж, эгч, хамаат­ны хүүхэн гурав Эрүүгийн цагдаа­гийн газарт очиж өргөдлөө албан ёсоор өгсөн. Тэгэхдээ талийгаач "Хэцүү байна, амь авраарай гэж байна гээд байх юм. Та нар тус­лаач" гэсэн. Бид Монголоос талий­гаач­тай холбоо барих гээд чадах­гүй утас нь дуудаад авахгүй байс­наа хааяа холбогдоно. Дараа нь манай эгчийн хүүхэд рүү "Энэ охидын нэгийг Ганболдын Гэрэл­цэцэг гэдэг. Нэг эгч нь тэнд байдаг. Бөө, машин тэрэг унадаг. Энэ хүмүүс чинь ямар аймаар юм бэ, би одоо яах юм бэ гэсэн зүйл интернэтээр бичсэн байсан. Тэгэхдээ зургийг нь өгсөн байна лээ. Бид нар тэгэхэд гадуур ажил хөөцөлдөөд явж байсан юм. Манай дүү хариуд нь "Энэ хүмүүс таныг яах гээд байгаа юм бэ, бусдад зарчихаж байгаа юм уу" гэсэн чинь "Мэдэхгүй ээ, эд нар намайг таних­гүй гээд байна. Ингээд эд нар чинь хүмүүс зардаг юм байна. Намайг бусдад зарсан нь Ганболдын Гэрэлцэцэг шүү. Нөгөө­дөх нь ихэр шүү бүгдээрээ хамаа­тан сүлбээтэн банкаар мөнгөө гуйвуулдаг юм байна. Эгчийн хүү­хэд дөнгөж 16-хан настай. Тэр бүгдийг нь хуулаад авчихсан байсан. Тэгээд өргөдөл дээрээ нөгөө хоёр охины зураг, нотлох баримтыг Эрүүгийн цагдаа­гийн­ханд өгсөн. Тэгээд нэг өдөр талийгаачийн утас руу залгахад дуудаж дуудаж байснаа авсан. Тэгээд "Ахын дүү яаж байна" гэхэд "Миний утсыгхураагаад авчихдаг. Тэр хүн утсыг минь өглөө. Тэр та нарын яриаг чагнаж байгаа даа" гэжхэлсэн. Тэгээд "Намайг каме­раар хараад байж байна. Хаалга­ны цаана Аксэнт гэдэг хүн байх шиг байна. Хоорондоо нэгийгээ ингэж дуудаад байна. Биднийг манаж байдаг өндөр хар залууг Аксэнт гэдэг бололтой гэж байсан.

-Дүү чинь ямар зочид буу­далд байна гэдгээ хэлж бай­сан гэж сонссон юм байна?

-"Жалаан хүлү" зочид буудал гэсэн байх аа. Тэр бүх зүйлийг нь Эрүүгийн цагдаагийн газарт өгч байсан. Гэтэл Эрүүгийн цагдаа­гийн­хан манай дүү рүү ярьсан байна лээ. Тэддүү рүү минь яриад "Чи эгч, ахыгаа яагаад цагдаагийн газар руу явуулаад байгаа юм бэ гээд элдвээр загнаж хараа­сан байдаг. Монголоос ийм ийм хүн залгалаа гээд утасных нь дугаарыг хүртэл өгсөн. Миний санаж байгаагаар ...1315 гэсэн дугаарбайсан. Дугаарыг нь шүүл­гэе гээд Эрүүгийн цагдаагийн газар орох гэж байсан чинь манай ээж "Наадах чинь Эрүүгийн тасгийн байцаагчийн утас байна" гэсэн. Дараа нь тэр хүн эгчийн маань хүүхэд рүү яриад "Чи юун кино, үлгэр яриад байгаа юм. Нотлох баримт олчихоод олон юм яриарай" гэж загнасан байдаг. Маргааш нь ээж, би, ээжийн дүү бид гурав цагдаагийн газар руу очсон. Нөгөө хоёр ихэр охины зургийг томоор угаалгаад очсон. Тэгээд "Энэ хоёр хүн зарсан гээд байна шүү дээ. Өргөдлийнхөө хариуг авъя" гээд орсон чинь "Танай дүүгийн чинь бие зүгээр байна лээ, зүгээр л хар тамхиндаа солиорч байгаа юм. Угаасаа тэнд очсон хүмүүс тэгж солиордог юм"гээд Тэмүүжин гэх залуутай ярьж байгаа бичлэгийг нь сонсгосон. Тэгээд урьдын адил өргөдлийн хариуг хаачихаж байгаа юм.

-Тэр бичлэгийг нь сонссон уу. Ямархуу өнгө аястай бичлэг байна?

-Тэмүүжин гээд залуутай ярьж байгаа бичлэгийг нь сонсоход талийгаач уйлаад л байсан.

-Тэмүүжин гэж цагдаад ажилладаг залуу юу?

-Үгүй, өмнө нь Энхтуяатай най­зууд байсан гэхээр нь бид нар итгээгүй юм. Тэр эрүүгийн цагдаа­гийн байцаагч гэх залуу "Энэ хэргийн сэжүүр гарлаа. Энийг л барьж авна" гээд байсан. Ямар учиртайг нь ойлгоогүй.

-Тэмүүжин гэж ямар хүн байсан бэ?

-Сургийг нь сонсох нь ээ, Син­га­пур Зүүн Азийн орнуудаар явж байсан халаасны хулгайч л юм шиг байна лээ. Талийгаачийг Монго­лоос авч явсан Гэрэлцэцэгтэй холын садан юм шиг байна лээ. Дараа нь хэн нь үнэн яриад байгааг би олохын тулд судалсан юм.

-Талийгаач нас барахаасаа өмнө өлсгөлөн зарласан гэж байсан?

-Дүү маань зугтааж явж байгаад баригдсан л юм шиг байна лээ. Тэгээд хэд хоногийн дараа "Гуйхаар утас цэнэглэж, хоол өгөөд л байна. Ална, зарна гэсэн яриа нь сүүлийн хэд хоног намжаад байсан юм. Арваннэгдүгээр сарын эхээр миний эд эрхтэнийг зарна гэсэн". Тэгснээ "Чи Монголоос хоёр охин олж ир" гээд байна. Агаа яах вэ" гээд байсан. Дараа нь "Эд нар намайг ална" гэсэн. Яриаг нь би сонслоо" гэж хэлж байсан.

-Юуны учир ийн ярих болсон юмбол?

-Арваннэгдүгээр сарын 9-ндби Гандан ороод явж байсан юм. Утас нь ерөөсөө дуудаад авахгүй байс­наа утсаа авсан. Манай эгч "Хаана явж байна. Чи яаж байна" гэсэн. Тэгсэн "Надад өөр хүний хувцас өмсүүлээд аваад явж байна" гэж хэлсэн байдаг. Эгч хариуд нь "Хаашаа явж байгаа юм. Наана чинь монгол хүн байна уу" гэхэд "Монгол хүн байхгүй. Хоёр эрэгтэй аваад явж байна" гэсэн. Бид нар яриаг нь бичиж авсан. Дүү маань тэгснээ хоолой нь зангираад "Би үхэх нь тодорхой. Намайг харин дараа нь яаж үхсэн гэж ярих бол доо" гэж байсан. Тэгээд маргааш нь над руу "Ах аа, залга" гэсэн мессеж бичсэн. Би залгах гэтэл нэгж байдаггүй. Нэгжинд гүйж байталахиад мессеж ирсэн. "Ах аа, залга. Би амьд. Үхсэн гэж худалдагдлаа гэж хэлсэн. Тэгээд холбоо барьж чадахгүй байж байгаад арван нэгдүгээр сарын 12-ны шөнө над руу ярьсан. Тэгэхдээ "Би гараад явж байна" гэсэн. "Ашгүй миний дүүг тавиад явуулсан уу. Наагуур чинь хүн амьтан байна уу" гэсэн чинь "Байна, байна пиво ууж байгаа хоёр хүн байна" гэсэн. "Тэд аюулгүйхүмүүс үү гэтэл"Намайг хүн аваад явж байна" гэсэн. "Хэдэн хүн" гэхэд "Гурав, дөрвөн хүн аваад явж байна" гэж хариулсан. Тэгээд дахиж холбогдоогүй.Энэ сарын 4-нд Аксэнт гэдэгзалуу дүүгийн минь утсаар бидэн рүү залгасан.

-Аксэнт гэдэг хүн гэдгийг нь яаж мэдсэн юм бэ?

-Тэр өөрийгөө Аксэнт гэж хэл­сэн. Тэгээд талийгаачийг өнгөрчих­лөө гэж хэлсэн. Тэрийг нь бид нар мэдэхгүй. Шууд Эрүүгийн цагдаа­гийн газар ийм утсаар ярилаа гээд аваачаад өгсөн. Хэлийг нь ойлгох­гүй болохоор өөр яахав дээ. Тэгтэл Эрүүгийн цагдаагийнхан "Өө, эгч минь юу гэж л тан руу Малайзаас хүн ярихав дээ. Монгол хүмүүс л танаар даажигнаж байгаа юм. Зүгээр миний эгч, энэ бүх асуудлыг интерпол зохицуулж байгаа санаа зоволтгүй. Удахгүй охиныг чинь аваад ирнэ" гэж хэлсэн. Тэрнээс хойш сураггүй. Залгаад л байдаг, утсаа авдаггүй. Эрүүгийн цагдаа­гийн газар руу очоод л байдаг.Арваннэгдүгээр сарын 23-ны өглөө над руу малайз хүн англиар ярь­сан. Хэл мэдэхгүй учраас эгч рүүгээ залгаад хэлмэрч олоод "Энэ дугаар руу ярь" гэсэн. Утсыг нь Аксэнт гэх залуу аваад цагдаагийн дугаар өгөөд "Б.Энхтуяаэмнэлэгт байгаа бие нь тааруу. Арваннэг­дүгээр сарын 14-нд танай Монгол руу ярьсан байна. Тэр эмнэлэгт байгаа. Та нар ирж ав" гэсэн. Гадаад хэргийн яаманд хандсан. Тэд хол­бог­дох бүх байгууллагад хандаж байна гэсэн. Эцэст нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ханд­сан. Энэ асуудал өндрөө авч олны анхааралд орсон. Өмнө нь Гадаад хэргийн яамнаас "Өөрөө яваад талийгаачийгаа олоод ир. Бид нар хэлмэрч гаргаж өгч чадах­гүй. Туслалцаа хэрэгтэй байгаа бол тэнд байгаа оюутнуудаас тус­луулж болно" гэсэн. Тэгээд явах гэж байтал Хүний эрхийн үндэсний комиссынхон "Чи байж бай, цаг­даа­гийнхан болон Гадаад хэргийн яамнаас чамд хүн гаргаж өгөх ёстой. Энэ чинь хүний амь, хоёр улсын харилцаатай холбоотой асуудал. Чи эд мөрийн баримтыг ингэж устгаж болохгүй гэж хэлсэн.

-Малайзын талынхан задлан хийсэн байна. Уг нь ар гэрийнх­нээс нь асууж байж хийх ёстой шүү дээ. Та нар юу гэж үзэж байна?

-Талийгаачийн биед задлан хийгээгүй гэсэн чинь хийчихсэн байдаг юм байна. Өөрийн биеэр үзлээ. Дүүгээ биш байгаасай гэж бодож байсан. Явуулсан мессе­жинд нь горьдлого тавьж байлаа. Бүх юм л талийгаачийн ярьж байс­наар болсон байна. Биеийг нь иртэй, мэсний үзүүртэй юмаар цохиж зодож байсан ул мөр байсан. Зүүн гарыг нь маш их хэрчсэн байсан.

-Малайзын цагдаагийн газрын­хан талийгаачийн амиа алдсан байдлыг баримтжуулсанзургийг харав уу. Хэргийн газрын зурагтай нийцүүлэхэд хоорон­доо зөрүүтэй харагдавуу?

-Зурган дээрх газрын зарим нэг юм өөр байна. Дараа нь дахин хэргийн газар очиж судална гэж бодож байгаа.

-Миний бодлоор хэргийн газарт авсан зургаар бол цэнхэр төмөр талийгаачийн уяан дээр өлгөөтэй байсан. Гэтэлхэргийн газарт очиход байхгүй байлаа?

-Дээр нь цэнхэр төмөр байсан. Цагдаагийнхан тэр төмрийг авсан байсан. Метр жар гарантай бай­сан. Талийгаач 165 см өндөртэй. Хөл дээрээ сөхрөөд суусан байна лээ. Миний хувьд бол энэ зохион байгуулалттай хэрэг байсан. Ма­лай­зын цагдаагийнхан боомилсон байна л гэж үзэж байна лээ.

-Надад хэргийн газар биш юм шиг санагдаад байна. Хөндлөн төмөр байсан ором нь чхарагдаагүй?

-Маргааш очиж харна.

-Цагдаа нар шүүх эмнэлгийн­хэн­тэй уулзаж үзлээ. Тэд нар юу гэж байх юм?

-Бид нар сайн шалгана. Гадны нөлөө байхыг үгүйсгэхгүй. Үнэн зөвөөр шийдэж өгнө. Бидэнд сэжиглэж байгаа нэг хүн байгаа гэж хэлсэн.

-Шүүх эмнэлгийнхэн юу гэж байна?

-Амиа боомилж нас барсан шинжтэй. Хүн амьтан гараар боо­сон тийм зүйл ерөөсөө гараагүй, няцралт болоогүй, хоолой нь зүгээр байна лээ, эд эрхтэн бүх юм нь бүрэн гэж хэлж байсан.

-Боомилсон гэхэд уяа нь их сул байсан?

-Тийм ээ, газар сөхрөөд уначих­сан. Доор нь нөжирсөн цус байсан. Хэргийн газархайч байсан. Манайхаар бол цаасны хайч байна лээ.

-Хутга байсан гэж хэлээгүй юу?

-Хутга байсан гэж хэлээгүй, хайч л байсан гэж хэлсэн.

-Өмнө нь бид нарыг уулзахад хутга, хайч гэж ярьж байсан юм. Сандал байсан ч гэж ярьж бай­сан. Найз залуу нь гээд ярьж байсан хүнтэй уулзсан уу. Юу гэж байна?

-Талийгаач өнгөрөхөөсөө тав, зургаа хоногийн өмнө "Аксэнт гээд эд нар хоорондоо дуудаад байна. Намайг тэр хүн хаалганы цаана манаж байгаа. Утас цэнэглэж өгдөг. Би утсаа булаагаад авчихдаг. Би эд нараас айхгүй бүгдийг хэлсэн. Яадаг юм" гэж хэлсэн. Одоо Малайзын цагдаагийн газрынхан бидэнтэй уулзахгүй гэсэн.

-Яагаад?

-Танилцуулдаг юмаа бид танилцууллаа. Бүх мэдээллээ та нарт өгсөн гэж хэлсэн.

-Ер нь бүх хүмүүстэй нь уулз­лаа шүү дээ. Хандлага нь ер нь ямархуу байна?

-Шүүх эмнэлэг нь дипломат шугамаар дамжуулж мэдээлэл өгнө гэсэн. Цагдаагийнхан бол бид нарт нэг зураг үзүүлсэн. Миний дүү мөн байсан. Цогцсон дээр нь очоод үзэхэд мөн байсан. Их л тамладаг байсан нь үнэн болсон. Тэгэхдээ тэрийг өөрөө юу, өөр хүн хийсэн үү гэдгийг тайлбарлаж чадахгүй гэж байна.

-Маш их цус алдсан байсан?

-Шинжээчид бол хоёр гараас нийлээд нэг литр цус гарах боломжтой л гэж дүгнэж байсан. Шинжилгээнийх нь хариу хоёр сарын дараа гарна гэсэн. Талийгаачийг амиа алдахаас өмнө хор өгсөн байж магадгүй гэсэн.

-Эд эрхтнийг бүрэн гээд байгаа болохоос та нар бол бүрэн гэж мэдэхгүй байгаа биз дээ?

-Тийм ээ.

-Гадаад хэргийн яам, цагдаа­гийн газраас болж хугацаа их алдсан. Энэ талаар ярихгүй юу?

-Монгол хүн тамлуулж, гадны нөлөөтэй амь насаа алдаж байна. Гэтэл энэ явдлыг зүгээр орхих юм бол малайзчууд чинь даварна шүү дээ. Энд чинь бараг 1000-аад хүн байгаа гэнэ. Албан ёсны тоогоор бол 300 л юм байна шүү дээ. Тэр хүмүүс ер нь хаана байна. Амьд байгаа юм уу. Талийгаачийн хэлж байгаагаар Наташа гэх монгол охин эд нарын гараар ороод алга болсон гэсэн. Сар юм уу хоёр сарын өмнө алга болсон тэр охиныг олох хэрэгтэй шүү дээ. Нэг бол Малайзад консулын газраа байгуулж, эсвэл монголчуудыгаататаж авмаар юм.

-Ер нь талийгаачийг ийшээ ирэх саналыг хэн гаргасан юм бэ?

-Тэрийг бол ёстой мэдэхгүй. Монголоос явсан тэр найзууд нь л мэднэ.

-Гэрэлцэцэг анх уруу татсан гэсэн үү?

-Тийм ээ, найзууд байсан гэсэн. Хамт явсан зураг нь Монголын цагдаагийн газар байгаа.

-Өөр ямар хүмүүстэй хамт явсан юм бэ?

-Хоёр охинтой хамт явсан. Нэг нь зургийг нь дарсан гэхээр гурвуулаа байсан байж магадгүй.

Үргэлжлэл бий

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ