”Гарьд магнай”-н цагаан Жигмэд Ц.Содномдорж болж орчин цагт ирлээ

Ардын хувьсгалын 19 жилийн ойн баяр наадамд зодоглосон хүчит 512 бөхөөс Ховд аймгийн Буянт сум, алс баруун хязгаар нутгийн Ш.Ванчинхүү, Дорнод аймгийн Чойбалсан сум, зүүн хязгаар нутгийн У.Дамчаа нар тунаж үлджээ. Ард олондоо “Уран мэхт”, “Гулзгай” хэмээн алдаршсан, заан цолтой хоёр залуу хүчтэн шалгарч үлдэн үзүүр түрүү булаацалдахад Ховд нутгийн Ш.Ванчинхүү заан түрүүлж, зүүн хязгаар Дорнод нутгийн У.Дамчаа заан үзүүрлэж хоёулаа улсын арслан цол хүртсэн түүхтэй.
Тухайн үед У.Дамчаа заан Ш.Ванчинхүү зааныг хонгодож дайрахад зайлж гуядсан боловч хоёулаа бараг зэрэг газардан, босч ирээд “Та давсан яв яв, үгүй би унасан та яв” хэмээн хоёр биенээ давуулах гэж бөхийн үнэнхүү ёс жудгийг харуулцгаасан гэдэг. Үзэгч олноо хүндэтгэж эр хүн шиг зан гаргасан ёс жудагтай энэ хоёр зааны барилдаан нэлээд олон жилийн түүхтэй ч өнөөдрийг хүртэл ард түмэнд дурсагдсаар ирсэн нь эр хүн хийгээд монгол бөхийн утга учрыг тунхагласан барилдаан болжээ. Бөх манайд зочиллоо, гэрийн жавар үргэж хийморь сэргэнэ гэж бэлэгшээдэг ард түмний заншлыг өнөөгийн бөхчүүд өөр тийш эргүүлэх гээд байна уу даа.
Үзэгч ард түмэн гэдэг монгол бөхийн ид хийморийг сэргээгч гол зүйл. Монгол бөхийг үзэгчгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Нэг ч хүн суухгүй, огт үзэгчгүй байхад хоёр аварга төв цэнгэлдэхэд ноцолдоод байвал тэр бөх мөн үү. Үзэгчид, бөхчүүд харилцан энерги солилцож байж бөхийн халуун уур амьсгал бүрдэж монгол бөх амилдаг.
Тиймдээ ч бөхийн дүрэм зохиоход бөхчүүд, үзэгчид хоёрын аль алиных нь эрх ашиг тусгагдсан байх учиртай байдаг юм. Сүүлийн жилүүдийн заалны барилдааны үеэр үзэгчид жудаггүй барилдсан бөхчүүд рүү уусан ундааныхаа савыг шидэлдэг болжээ. Хог шидэхэд хүргэсэн бөхчүүд тэдэнд тийм л энергийг өгч байна.
Үргэлжлэлийг эндээс
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ