Хаант Оросод биеэ үнэлэгчид хэрхэн ажилладаг байсан бэ?
Бие үнэлэх явдал бол хамгийн эртний мэргэжил гэдэг нь нууц биш болсон. Орос оронд ч энэ мэргэжил нь урт хугацаанд байсан. Энэхүү биеэ үнэлэх явдал нь түүхийн хугацаанд хориотой ч байсан үе бий, хүлээн зөвшөөрч хуульчилсан ч үе бий.
I Петр хааны үе буюу 1721-1725 онуудад биеэ үнэлэх явдлын эсрэг хүчтэй тэмцэл өрнүүлж "Францөвчний" /бэлгийн замын өвчин, ялангуяа тэмбүү/ тархалтыг зогсоох арга хэмжээ авч байжээ.
Харин I Николай хаан Орос оронд энэхүү ээдрээтэй асуудлыг эмнэлгийн байгууллага болон цагдаагийн газрын хатуу хяналт дор явуулахыг зөвшөөрсөн тусгай тогтоол гарган хуульчилжээ.
Шөнийн эрвээхэйнүүдийг эмнэлэг болон цагдаагийн газар бүртгэлжүүлж паспортын оронд шар карт /үнэмлэх/ олгож эхэлжээ.
Үүнд нь янхнуудын хувийн мэдээллийг агуулахаас гадна эмчийн үзлэгээр орсныг илтгэсэн гарын үсэг, тамга тэмдэг дарагдсан байдаг байжээ.
Янханы газарт ажиллах нь илүү өндөр орлоготой болсон байна.
Ингэснээр янхны газрууд олширч, гудамжны биеэ үнэлэгчид ч "дээшилжээ", Янхнууд байр, хоолоо даалгаад янхны газарт эрсдэлгүй ажиллахыг илүүд үзэх болсон байна. Үүгээр тэднийг гудамжинд эргэн гарч хувиараа ажиллахыг хүсэхгүйболсон гэдгээр тайлбарлаж болох юм.
Ихэнх янхны газрууд тариачдад үйлчилдэг байсан бол элитүүдэд үйлчилдэг цөөн хэдэн дээд зиндааны янхны газрууд ч байсан байна.
Янхны газрууд хатуу дүрэм мөрдөн ажиллаж байжээ. Доор зарим хэсгээс нь дурдъя.
1901 оны статистик мэдээгээр, Орос оронд бүртгэлтэй 2,400 гаруй янхны газруудад 15,000 гаруй биеэ үнэлэгч ажиллаж байжээ. Янхны газруудын нэгэн бүртгэл:
Эдгээр хүмүүс бол аз дутаж янхны газар ажиллаж чадаагүй янхнууд. Тэд гудамжинд хувиараа биеэ үнэлдэг.
Доорх хүмүүс шар картгүйгээр тариачдад үйлчилдэг байжээ. Тэд баян хүмүүст үйлчилж илүү их орлого олохоор яармаг худалдааны газар ирцгээсэн байж. /Хууль зөрчсөн/
Өнөөгийн Орос оронд биеэ үнэлэх явдлыг хуулиар хориглодгийг бүгд мэднэ. Гэвч нууцаар явагдсаар байгаа. Тэгвэл Нидерланд зэрэг оронд хүлээн зөвшөөрч татвар авдаг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ