Хууль, тогтоолын төслүүдийг өргөн барив

#363636; font-family: arial,helvetica,clean,sans-serif;">Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.01.08/Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг#363636; font-family: arial,helvetica,clean,sans-serif;"> Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид өргөн мэдүүлэв. Хүний хөгжил сангийн тухай хуулийн 8.2-т заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК хариуцан хэрэгжүүлдэг. Тус компанийн удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийг томилж, чөлөөлөх, компанийн үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг уг хуулиар тусгайлан зохицуулсан байдаг. Хүний хөгжил сангийн тухай хуулийн 10.2-т “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, түүний гишүүдэд нэр дэвшүүлэх ажиллагаа, тэдгээрийг томилох тухай, мөн хуулийн 10.3-т Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг томилох тухай, мөн хуулийн 10.9-т компанийн гүйцэтгэх захирлыг томилж, чөлөөлөх тухай харилцааг тус тус зохицуулсан бөгөөд уг албан тушаалтнуудыг томилж, чөлөөлөх бүрэн эрхийг Засгийн газар хэрэгжүүлэхээр заасан байна. Тухайлбал, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 10.2-т “Төлөөлөн удирдах зөвлөл нь 9 гишүүнтэй байх бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус бүр 1 хүний, Засгийн газар 6 хүний нэрийг тус тус дэвшүүлж, тэдгээрийг Засгийн газар томилно” гэж заажээ. Гэвч бүх гишүүдийг төрийн байгууллагын төлөөлөл болгож, хараат бус гишүүнгүй байхаар заасан нь төрийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь ес буюу түүнээс дээш гишүүнтэй, тэдгээрийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байх тухай заасан Компанийн тухай хуулийн 75.4 дэх заалтын зарчим, агуулга, зохицуулалттай зөрчилдөж байна. Түүнчлэн Хүний хөгжил сангийн тухай хуулийн 10.9-т “Компанийн гүйцэтгэх захирлыг төлөөлөн удирдах зөвлөлийн санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө” гэж заасан нь Компанийн тухай хуулийн 76.1.8-д заасан компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх бүрэн эрхийг Төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлэх тухай зохицуулалттай зөрчилддөг. Ийнхүү Хүний хөгжил сангийн тухай хуулийн дээрх заалтуудаар компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, түүний дарга болон гүйцэтгэх захирлыг Засгийн газраас шууд томилж байгаа нь Компанийн тухай хуульд тусгасан хараат бус, бие даасан байх зарчим болон дээр дурдсан тус хуулийн зохицуулалттай зөрчилддөг. Түүнчлэн Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын тодорхойлсон оролцогч талуудын тэгш оролцоог хангах, компанийн удирдлагын оновчтой бүтцийг бүрдүүлэх, аливаа этгээдээс хараат бусаар үйл ажиллагаа явуулах тухай олон улсын компанийн засаглалын тулгуур зарчмуудтай зөрчилдөж байна. Хүний хөгжил сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд компанийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх хяналтын зөвлөлийн 5 гишүүнийг Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж, томилохоор зохицуулсан нь Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэд тодорхой асуудал хариуцсан хороог байгуулан компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих тухай Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйл, компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хяналт тавих тухай Компанийн тухай хуулийн 13 дугаар бүлгийн зохицуулалттай нийцэхгүй байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлж, бодлого тодорхойлох үндсэн чиг үүрэг бүхий Улсын Их Хурлыг бизнесийн үйл ажиллагаанд оролцууахад хүргэж байна. Иймд Хүний хөгжил сангийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд энэхүү төсөл батлагдсанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа хангагдаж, компанийн удирдлагын зөв бүтцийг Компанийн тухай хуулийн ерөнхий агуулга, зарчим, зохицуулалтын дагуу бүрдүүлж, компанийн ашгийн төлөө, хараат бусаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн боломж бүрдэнэ хэмээн үзсэн байна. #363636; font-family: arial,helvetica,clean,sans-serif;">Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болонҮл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг#363636; font-family: arial,helvetica,clean,sans-serif;"> өнөөдөр /2016.01.08/ Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Л.Эрдэнэчимэг, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ нар өргөн мэдүүлэв. Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим үзэл баримтлалд нийцүүлэн 2002 онд Иргэний хуулийг баталж эд хөрөнгийн барьцааны нийтлэг зохицуулалт, тэр дундаа үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны зохицуулалтыг тусгасан. Үл хөдлөх эд хөрөнгө буюу ипотекийн зүйлийг барьцаалах замаар санхүүгийн зуучлалыг хөгжүүлж эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх нэн чухал хөшүүрэг болдог.Зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаанд ихэвчлэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж зээл олгогдож байна. Тухайлбал: 1997 оноос хойш Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлд 262 754 барьцааг бүртгүүлснээс хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлсэн тохиолдол тун цөөхөн бөгөөд гол төлөв үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгааг бүрдүүлж байна.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж заасны үндэслэн өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлэх хэлцэл хийх тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага үүсчээ. Дээрх хууль зүйн болон практик үндэслэл, шаардлагын дагуу Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 27 гишүүн санаачлан боловсруулсан болохыг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Улсын Их Хурлын даргад танилцууллаа. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлэхдээ, энэхүү хуулийн төслийн талаар Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг, ИЗНН-ын төлөөлөл зөвшилцөн, санал нэгдэж, санаачлан боловсруулснаа өргөн мэдүүлж байна гэсэн юм. Мөн тэрээр "8 хувийн хүүтэй орон сууцны зээл маш их эрэлттэй байгааг холбогдох байгууллагуудын мэдээллээс харж болно. Яг одоо 18 мянга орчим өрх 8 хувийн хүүтэй орон сууцны зээл авахаар хүлээж байгаа. Нөгөөтэйгүүр, Монголбанкны удирдлагууд инфляци 2.9 хувьтай байгаа учир орон сууцны зээлийн 8 хувийн хүүг бууруулж, 5 хүртэл хувьд хүргэх бололцоо байна гэж хэлсэн. Бас нэг зарчмын шинжтэй чухал өөрчлөлт гэвэл, өнөөдөр 8 хувийн хүүтэй зээлд хамрагдахыг хүссэн өрх сарын орлого 1.3 сая төгрөг байх шаардлагатай байгаа бол энэ хууль батлагдсанаар сард 450 мянган төгрөгийн орлоготой өрх хамрагдах боломжтой болно" гэдгийг хэлж байлаа. Хуулийн төсөл батлагдсанаар зээлийн эргэн төлөлт хэвийн, найдвартай үргэлжилж, барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх зэргээр бусдын эзэмшилд шилжүүлэх тохиолдолд өмчлөгч иргэн нь үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас зөвшөөрөл авахгүй байх, банкны зээл олгогдож, зээлийн санхүүжилтээр явагдаж буй бага хүү /8%/-тэй,урт хугацаа бүхий Засгийн газрын “Орон сууцны зээлийн хөтөлбөр” хэвийн явагдах боломж бүрдэх юм байна. Түүнчлэн банк, санхүүгийн байгууллагууд үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл олгосноор зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэх, түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон бизнест бодитой дэмжлэг үзүүлэх зэрэг нийгэм, эдийн засаг, эрх зүйн эерэг үр дагавартай хэмээн хуулийн төсөл санаачлагчид үзжээ. #222222; font-family: arial,verdana,sans-serif; font-size: 12px;">Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр /2016.01.08/ “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг#222222; font-family: arial,verdana,sans-serif; font-size: 12px;"> нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэв. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж, 2012 оны 10 дугаар сараас эхлэн Хүний хөгжил сангаас хишиг хувь болгон Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 20,0 мянган төгрөгийг олгож эхэлсэн. 2015 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 1 сая 30 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход зориулан 246.7 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа. Эдийн засгийн хүндрэлийн улмаас хүүхдийн мөнгө хөтөлбөрт зориулсан төсвийг багасгаж Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт 144.0 тэрбум төгрөгийг төсөвлөн баталсан. Хүүхдийн мөнгөнд зарцуулах хөрөнгийг бууруулсантай холбогдуулан Улсын Их Хурлаас 2015 оны 103 дугаар тогтоол гаргаж, хүүхдийн мөнгийг зөвхөн өрхийн амьжиргааны түвшингийн 1-17 дугаар бүлгийн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн. Хүүхдийн мөнгийг 2016 оны 01 дүгээр сараас эхлэн 1-17 дугаар бүлгийн өрхийн хүүхдэд олгоход 601.1 мянган хүүхэд буюу одоо хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдийн 58.2 хувь нь авч, өрхийн амьжиргааны түвшингийн 18-20 дугаар бүлгийн өрхийн 128,795 хүүхэд болон амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаагүй өрхийн 297,475 хүүхэд буюу нийт 426.3 мянган хүүхэд 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн хүүхдийн мөнгө авахааргүй болж байгаа аж. Иймд эдгээр өрхөөс 18-20 дугаар бүлэгт багтсан 128.8 мянган хүүхэд болон судалгаанд хамрагдаагүй 297.5 мянган хүүхдийн 30 хувь буюу 87.3 мянга, нийт 216.1 мянган хүүхэд дахин үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргах магадлалтай байгаа юм байна. Хүсэлт гаргах магадлалыг 50 хувь гэж тооцвол улсын хэмжээнд 89,512 орчим өрхийн 108.0 мянга орчим хүүхдэд дахин үнэлгээ хийх төлөвтэй байна. Уг ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахад Халамжийн сангийн хэмнэгдэж байгаа хөрөнгөөс 993.9 сая төгрөг зарцуулахаар Засгийн газрын 2015 оны 490 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Цаашид эдийн засгийн хүндрэлтэй үед айл өрхөд очиж байгаа нийгмийн хамгааллын дэмжлэгийг бууруулахгүй байх, зорилтот бүлэгт очих дэмжлэгийг оновчтой зохион байгуулах шаардлагыг харгалзан “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулав. Тогтоолын төсөл нь 2 заалттай бөгөөд 1 дэх заалтад “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Монгол Улсын Их хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолын 2 дахь заалтын “1-17 дугаар бүлгийн” гэснийг хасахаар, 2 дахь заалтад уг тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тус тус заажээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ