Үсчинд тохиолдсон сургамжтай явдал

Үсчин дээр янз бүрийн хүн ирнэ, гэвч тэр тэднээс мөнгө авдаггүй байж. Харин сүүлд нь...!

Нэг удаа цэцгийн худалдаачин үсээ засуулахаар үсчинд иржээ. Үсээ засуулж дуусаад, мөнгөө өгөх гэхэд, үсчин:“Та мөнгө өгсөний хэрэггүй, би энэ долоо хоног дуустал сайн дураараа үнэ хөлсгүй ажиллаж байгаа юм” гэж.Цэцгийн худалдаачин “баярлалаа” гээд, гараад явчихжээ. Дараа өглөө нь үсчнийг ажилдаа ирэхэд, баярлаж талархаснаа илэрхийлсэн бичиг, том гэгчийн гоё сарнайн баглаа цэцэг хаалганых нь хажууд байжээ.

Удалгүй нарийн боовчин мөн энэ үсчин дээр ирж. Үсээ засуулсны дараа тэрмөнгөө төлөх гэтэл, үсчин бас л: “Би танаас мөнгө авахгүй, учир нь би энэ долоо хоног дуустал сайн дураараа үнэ хөлсгүй ажиллагаа байгаа юм” гэжээ. Нарийн боовчин нүүр дүүрэн инээмсэглээд, яваад өгч. Харин дараа өдөр нь талархал илэрхийлсэн бичиг, арван ширхэг анхилам үнэртэй амтат боов хаалганых нь хажууд байхыг үсчин авчээ.

Нэг өдөр үсчин дээр сенатч ирж гэнэ. Түүнийг мөнгөө төлөхөөр халаас руугаа гараа явуулахад, үсчин түрүүчийн бусад үйлчлүүлэгчид хэлснээл түүнд хэлсэн байна. Сенатч баярласнаа илэрхийлээд, яваад өгч.

Дараа өдөр нь үсчнийг ажилдаа ирэхэд гадаа нь 3 сенатч, арван депутат, тэднээс олон туслахууд нь, хотын дарга, хэд хэдэн төрийн албан хаагч, хотын даргын нарийн бичгийн дарга, хэнийх нь бүү мэд, таван хүүхэд үсээ үнэгүй засуулахаар хүлээж байжээ.

Жирийн иргэд бид болон бүгдийг удирдаж жолооддог тэр “аугаа” хүмүүсийн хоорондох гол ялгаа чухамхүү үүнд байдаг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ